Шууд Chart

Язгуур урлагийн хамтлагуудын “Монгол мөхөшгүй” тоглолт болно

2014-02-07 12:54:43

 Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулах эрхэм зорилготой “Монгол мөхөшгүй”  язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд болно. 

Төрийн Соёрхолт Д.Сосорбарам найруулагчаар нь ажиллаж буй энэ тоглолт гурав дахь жилдээ болж буй нь энэ. Тоглолтод “Алтан Ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн Оргил”, “Тэнгэр Аялгуу”, “Их Монгол”, ХБНГУ-аас уригдан ирж буй “Эгшиглэн”  хамтлагууд оролцоно.

Үндэсний язгуур урлагийн гайхамшгийг орчин үеийн хөгжимтэй хэрхэн хослохыг “Монгол мөхөшгүй” тоглолтоор харуулах аж.  
Нийтэлсэн: Б.Баярт

Язгуур урлагийн хамтлагуудын “Монгол мөхөшгүй” тоглолт болно  
Үзсэн: 2009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй