
СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 2019 оны 3 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн ЭМГ-ын хүсэлтээр “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт хийлээ. Сургалтанд тус аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, цэцэрлэг, сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нийтдээ 70 гаруй хүн хамрагдсан.
Сургалтын агуулгад Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, хүүхэд-өсвөр үеийн насны онцлог, сэтгэл зүйн хөгжил, донтох эмгэгт хүргэж буй сэтгэцийн тулгамдсан асуудлууд багтсан бөгөөд сургалтанд хамрагдагсдад “Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гарын авлага 100 ширхэгийг тараасан.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дархан-Уул аймагт сургалт хийлээ | ||
Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.