Шууд Chart

Сочигийн олимпыг 40000 орчим хүн үзнэ гэж тооцоолж байна

2014-02-07 13:20:30

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Олимпын наадам хэдэн зуун жилийн настай. 1896 оны IV сарын 6-15-нд Грекийн Афин хотод шинээр зохиогдсоноос хойш өвөл зуны олимпууд дөрвөн жил тутамд зохиогддог болсон уламжлалтай.

Тэгвэл өвлийн Олимпын ХХII наадам ОХУ-ын Сочи хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 23-г дуустал нийт 15 төрөлд дэлхийн 80 гаруй орноос 2900 гаруй тамирчин оролцож 98 медальтан төрөх уг олимпын наадамд манай улсаас гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа юм.
Уг өвлийн Олимп нь ОХУ-д зохиогдож байгаа анхны өвлийн олимп бөгөөд 2007 оны 7 дугаар сарын 4-нд Гватемалын Гватемал хотод болсон ОУОХ-ны 119-р чуулганаар Сочи хотыг эцсийн даваанд шалгаруулж эрхийг нь олгосон юм.
Сочигийн олимпын бүтээн байгуулалтад нийт 51 тэрбум зарцуулсан бөгөөд тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүд тамирчид болоод жуулчид байрлах хотхон гээд олон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэжээ.
 
Олимпын наадмын нээлт өнөөдөр 20:14 цагт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гурван цаг орчим үргэлжлэх ажээ. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс нээлт болон хаалтын ажиллагааны үзүүлбэрт ойролцоогоор 3000 уран бүтээлч, залуу тамирчид, хүүхдүүд оролцох бөгөөд 40000 орчим хүн үзнэ гэж тооцоолж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сочигийн олимпыг 40000 орчим хүн үзнэ гэж тооцоолж байна  
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй