
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэв”, “Чанаргүй сурах бичгүүдийн цаас нь хүртэл хог”, “16 дугаар байрыг аюулгүй хэмээн баталгаа өгөх албан тушаалтан, байгууллага алга” зэрэг мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болов”, “БНСУ-тай алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо”, “Ц.Оюунгэрэл: Б.Булганы эрхийг ноцтой зөрчиж, маш хүнд хэцүү нөхцөлд цагдан хорьж байсан” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ли Наг Ён: Байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна”, “Аюулгүйн зөвлөлийн “эв нэгдэл” аюултай харагдаад эхэллээ”, “Ачлал трейд-ийн эмнэлэгийн барилгын “шахаа” албан тушаалын хэрэг болох уу” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“Засгийн газрын мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Төр иргэдээ хоосолж мөлждөг хууль “үйлдвэрлэх” боллоо”, “Хүчний байгууллага дахь бүх шатны томилгоог ҮАБЗ хийдэг болох уу”, “Л.Баатарцогт: Хотыг ногооруулахад 19 тэрбум төгрөг хэрэгтэй”, “Албажаагүй зах зээл боломжоо алдсаар байна” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.