
МҮОНРТ-ийн фитнессийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Үүнд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, програмын албаны дарга М.Эрдэнэбат, байгууллага хөгжлийн газрын захирал Т.Батзориг, “MNB sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш, уг сувгийн продюсер Г.Отгонжаргал нарын зэрэг удирдлага, албан хаагч оролцсон юм.
Дээрх фитнессийн төв өмнө нь цөөн тооны төхөөрөмжтэйгээр үйл жиллагаа явагдаж байсан бол энэ удаа гүйлтийн зам, спиннинг, ширээний теннис зэргийг нэмж байршуулжээ. Мөн ариун цэврийн өрөө, душь гэх мэт бусад зүйлд засвар хийсэн байна.
Цагийн хуваарийн хувьд 07-21:00 цагийн хооронд мэргэжлийн багш удирдан явуулах аж.
Энэ үеэр дараах хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.
Г.Гэрэл: Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч энэхүү фитнессийн заалыг шинэчлэн нээж байна
МҮОНРТ-ийн дэд захирал.
МҮОНТ-ийн дөрөв, радиогийн гурван суваг, фм, сайт, байгууллагын хөгжлийн газрын нийт 800 орчим хүн МҮОНРТ-д ажиллаж байна. Тэдний зарим нь эфир нээх 06:00-ээс хаах 00:00 цаг хүртэл ажилладаг. Иймд удирдлагууд бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг энэ мэтчилэн шийдэх нь гол зорилгын нэг мөн. Өмнө нь ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж “MNB хүүхдүүд” цэцэрлэг байгуулснаас гадна ажилчдаа эрүүл мэндийн оношлогоонд хамруулах, шаардлагатай бол эмнэлэгийн үйлчилгээ авдаг байх зэрэг ажлыг бий болгосон. Энэ удаа ялангуяа олон цагаар ажилладаг ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч энэхүү фитнессийн заалыг шинэчлэн нээж байна. Заалны засвар, төхөөрөмж, шүршүүр зэрэгт нийт 30 орчим сая төгрөг зарцуулагдсан.
Ц.Алтанцэнцэг: Байгууллага дотроо ийм сайхан заалтай байгаа нь бидний давуу тал болж байна
МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцийн редактор.
Сэтгүүлч, нэвтрүүлэгч, зураглаач, найруулагчид чөлөөт цагаараа фитнессээр хичээллэх зав муутай байдаг. Тэгвэл байгууллага дотроо ийм сайхан заалтай байгаа нь бидний давуу тал болж байна. Бүх хүн хөдөлгөөний дутагдал муу гэдгийг мэднэ. Иймд ажилчид маань цаг заваа зөв зохицуулаад хичээллэх хэрэгтэй. Миний хувьд өмнө нь хичээллэж байсан ч одоогоор түр завсарлаад байгаа.
С.Сарантуяа: Олон цагаар суугаа ажил хийдэг хүмүүс фитнессээр хичээллэх хэрэгтэй
МҮОНРТ-ийн эмч.
Манай байгууллагын ажилчид нэвтрүүлгээ бэлтгэх үедээ олон цагаар сууж ажилладаг. Үүнээс шалтгаалж тархины тэжээлийн болон цусан хангамжийн дутагдал үүсэх шалтгаан болдог. Иймд тэднийг тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд энэхүү фитнессийн заал чухал ач холбогдолтой. Ер нь хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчин сүүлийн үед ихсээд байгаа. Энэ нь компютерийн ард олон цагаар суудаг хүмүүст элбэг тохиолддог.
Д.Бямбацэцэг: Ажилчиддаа зориулж ийм сайхан фитнессийн төв бий болгосон удирдлагууддаа баярлалаа
МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцийн редактор.
-Телевизийн ажилтан бид ихэнхи цагаа ажилдаа зарцуулдаг. Үүнээс шалтгаалж биеийн хөдөлгөөн бага байдаг тул ажилчиддаа зориулж ийм сайхан фитнессийн төв бий болгосон удирдлагууддаа баярлалаа. Өмнө нь цөөн тооны төхөөрөмжтэйгээр ажиллаж байсан бол энэ удаа олон техник шинэчилснээс гадна нэлээн өртгөөр засвар хийжээ. Ингэж сайхан тоноглосон байхад улам олон хүн хамрагдах нь мэдээж шүү дээ.










МҮОНРТ-ийн фитнессийн төвийн нээлт өнөөдөр боллоо | ||
Үзсэн: 1952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.