Дэлхийн хүн ам ухаалаг гар утасны тусламжтайгаар өөрийн амьдарч байгаа орчны агаарын чанарыг цаг тутам шалгаж байх боломжтой болсон. Харин Бээжин хотын хувьд агаарын бохирдлын сэрэмжлүүлэг систем маш сайн ажилладаг бөгөөд иргэд үүгээр дамжуулан агаарын бохирдол их үед өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах алхамуудыг хийж чаддаг байна. Дэлхий дээр агаарын бохирдлоос үүдэлтэйгээр уушигны архаг эмгэг, титэм судасны үрэвсэл, хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тодруулбал, 2012 онд явуулсан судалгаагаар жил бүр 3.2 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас амь насаа алдаж байгаа гэх судалгаа гарчээ.
| Агаарын бохирдлоос болж 3.2 сая хүн хорвоог орхижээ | ||
| Үзсэн: 1334 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.