Шууд Chart

“Халуун зүрх” киноны нээлт маргааш болно

2019-03-28 07:54:43

УДЭТ-аас гараагаа эхэлж “Хувьсал” продакшнд ажиллаж байсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаарлаж “Аримун” хэмээх продакшн байгуулсан. Тэдний анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киноны нээлт маргааш болох гэж байна.

Энэхүү уран бүтээлийн зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг бичсэн бөгөөд “Би ханьдаа зориулж уран бүтээл хийх юмсан гэж олон жил бодож явсан. Миний анхны найруулагчаар ажиллаж буй бүтээл” хэмээн ярьсан байна.

Тус киноны гол дүрд жүжигчин Б.Тамир болон А.Ганчимэг нар тоглож байгаа аж.

Сонирхуулахад, тус киноны дууг гол дүрийн бүсгүйд зориулан бүтээсэн бөгөөд "The Voice of Mongolia" шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн дуулжээ.

Тэрбээр киноны анхны хувилбарыг үзээд, гүн сэтгэгдэлтэй үлдэж, зохиолчтойгоо дуугаа хэрхэн дуулах талаар ярилцан, санаагаа хамтран гаргасан юм байна.

Мөн дээрх кинонд эмэгтэй хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулсан гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Халуун зүрх” киноны нээлт маргааш болно   
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй