Шууд Chart

Берлиний кино наадам нээлтээ хийлээ

2014-02-07 15:13:41

64 дэх удаагийн Берлиний кино наадам нээлтээ хийлээ. Наадмын үеэр дэлхийн кино урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээлээр үзэгч түмэнд бэлэг барьж, тэднийг урлагийн шинэ ертөнцөөр аялуулах юм байна.  Энэ жилийн хувьд 400 гаруй уран бүтээл үзэгчдийн хүртээл болгох бөгөөд ерөнхий шүүгчээр Жеймс Шамус ажиллаж байна. Харин "Алтан баавгай" наадмын шилдгийн цомын төлөө "Будапештийн зочид буудал" зэрэг нийт 20 бүтээл өрсөлдөх аж.

Дашрамд дуулгахад, 1951 онд АНУ-ын санаачилгаар баруун Германд анх зохион байгуулагдсан энэ наадамд сүүлийн жилүүдэд Холливудын алдарт жүжигчид болон найруулагчид оролцох болсон юм.  
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Берлиний кино наадам нээлтээ хийлээ   
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй