Шууд Chart

Авто спортын тамирчин Д.Болдбаатар “Мөнгөн шонхор авто кросс-2019”-д түрүүллээ

2019-04-01 12:56:48

Авто спортын ОУХМ Н.Уртнасан агсны нэрэмжит “Мөнгөн шонхор авто кросс-2019” авто машины бартаат замын уралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.

Уралдааныг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Мөнгөн шонхор" клуб, аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран 17 дахь жилдээ зохион байгууллаа. Авто уралдаанд 36 тамирчин өрсөлдөв.

УРАЛДААНЫ ДҮН

1-р байр: ОУХМ, “Мөнгөн шонхор" клубын тамирчин, "Мастер кросс" уралдааны 37 дахь удаагийн аварга Д.Болдбаатар

2-р байр: “Мөнгөн шонхор клуб”-ын тамирчин Д.Мөнхтөр

3-р байр: Дундговь аймгийн Баянжаргалан сум “Ган хүлэг" клубын тамирчин Н.Нарансүх

4-р байр: “Мөнгөн шонхор" клубын тамирчин Х.Энхтөр

5-р байр: “Прайд" клубын тамирчин Б.Сод-Эрдэнэ

Уралдааны шилдэг механикчийн шагналыг Д.Дамдинхорлоо хүртэж, дэд байрт З.Отгонбаяр, гутгаар байрт Н.Наранхаш нар шалгарав. 

ОУХМ, авто спортын шилдэг тамирчин Н.Уртнасан агсныг спортынхон "Мөнгөн Уртаа" хэмээдэг байлаа.

Учир нь олон шилдэг уралдаанд аман хүзүүдэж, мөнгөн медаль хүртэж байсан түүний амжилт "Мөнгөн Уртаа" гэж олноо алдаршихад нөлөөлсөн юм. Тийм ч учраас мөнгөн медалийн тоогоороо авто, мото спортынхноо тэргүүлж байсан түүний онцгой амжилтыг санан дурсаж, Н.Уртнасан агсны ээж н.Норжинлхам энэхүү уралдаанд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн тамирчинд өөрийн гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.

Энэ дагуу “Мөнгөн шонхор клуб”-ын тамирчин Д.Мөнхтөрд тэрбээр тусгай шагналыг олгосон юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Авто спортын тамирчин Д.Болдбаатар “Мөнгөн шонхор авто кросс-2019”-д түрүүллээ   
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй