
Өнөө цагийн хурдан морины ертөнцийн хамгийн нөлөө бүхий зүтгэлтэн болох АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, Дубай хотын захирагч Шейх Мохамед өөрийн эх орондоо дэлхийн шилдэг уралдааны нэгийг 1996 оноос эхлэн зохион байгуулж буй билээ.
Шейх Мохамед нь Дубайн “Дэлхийн цом”-ын уралдааныг хамгийн нэр хүндтэй, чансаа өндөр, шагналын сан ихтэй уралдаан болгон хөгжүүлээд байгаа юм.
Энэ жил 24 дэх удаагаа зохиогдож байгаа Дубайн уралдаанд Шейх Мохамедийн унаган хүлэг болох “Thunder Snow” хэмээх хээр азарга түрүүлснээр хэд хэдэн дээд амжилт тогтоолоо.
Тухайлбал, сүүлийн хоёр жил дараалан түрүүлснээр энэ уралдаанд хоёр удаа түрүүлсэн анхны адуу болсон бол уяач Saeed bin Suroor ес дэх түрүүгээ авснаар дээд амжилт тогтоогоод байна.
Мөн Шейх Мохамедын “Godolphin Racing” найм дахь түрүүгээ авсан нь бас л хамгийн өндөр үзүүлэлт юм.
“Thunder Snow” нь нийт найман томоохон уралдаанд түрүүлээд байгаа бөгөөд уралдааны бай шагналд нийт 12.7 сая фунт стерлинг (44 тэрбум орчим төгрөг) аваад байна.

Дубайн “Дэлхийн цом”-ын уралдаанд “Thunder Snow” хоёр дахиа түрүүллээ | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.