Шууд Chart

Дэлхийн сонирхогчдын боксын холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Мухамед Мустасанэг томилогджээ

2019-04-02 08:48:20

Дэлхийн сонирхогчдын боксын дээд удирдах байгууллага буву AIBA өнгөрсөн долоо хоногт Гафур Рахимов үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш удирдлагагүй байсан билээ.

Тэгвэл тус холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Марокко Улсын иргэн Мухамед Мустасанэг томилсноо өчигдөр зарласан байна.

Узбек гаралтай Рахимовын хувьд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сонгогдоод байсан юм.

Тэгвэл түүний улс төрийн холбогдолтой хэлэлцээрүүд нь боксын спорт цаашид Олимпийн төрөл байх эсэх ээдрээтэй байгаа асуудлыг гацаанд оруулж, саад учруулж байсан гэжээ.

Харин түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш орлогчийг сонгохын тулд холбооны гүйцэтгэх комиссын хурал явагдсаны дүнд Африкийн боксын холбооны удирдлагаар ажиллаж байсан Мустасанэ сонгогдоод байгаа юм.

Тэрбээр саналаа өгсөн 23 хүнээс бүгдээс нь дэмжсэн санал авснаар ийнхүү шинэхэн ажлаа гардаж аваад байна.

Сүүлийн жилүүдэд дээр доороо нэлээн үймээнтэй байгаа тус холбооны санхүү болон удирдах албанд ОУОХ өөрсдийн шалгалтыг оруулаад байгаа юм. Учир нь энэ байдал цаашид үргэлжлэх аваас “Токио-2020” олимпийн наадамд боксын спорт багтахгүй ч байж болзошгүй болоод байгаа билээ.

Энэ бүхэн нь АНУ-ын татварын албанаас гаргасан жагсаалтад Рахимов нь нэгэн гэмт бүлэглэлийг санхүүжүүлж, материаллаг тусламж үзүүлдэг хэмээн буруутгагдсантай холбоотой үүссэн нөхцөл байдал ажээ. Үүнийг харин Узбек эр эрс эсэргүүцсэн юм.

Одоогийн байдлаар ОУОХ-ны удирдах зөвлөлөөс AIBA-тай байгуулсан “Токио-2020” олимпийн наадам зохион байгуулах комиссын гэрээг түдгэлзүүлснээр уг асуудлыг царцаагаад байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн сонирхогчдын боксын холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Мухамед Мустасанэг томилогджээ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй