Шууд Chart

Барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2019-04-02 11:51:43

Архангай аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Барилгачдын холбоо хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөн нь аймгийн барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцон аймгийн удирдлагуудад хүргүүлэх, 2019 онд хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилгын салбарт шинээр болон одоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, түүнийг даган гарсан Засгийн газрын тогтоол шийдвэр, дүрэм журам, стандарт, барилга угсралтын ажил, ашиглалтын явцад гарч буй зөрчлүүд, түүнийг арилгах арга хэмжээний талаар ярилцаж, зөвлөмж гаргах зорилготой юм. 

Зөвлөгөөнд барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын захирал, инженер техникийн ажилчид оролцсон юм. 

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг барилгын салбарын 60 жилийн ой болж буйтай холбоотойгоор зохион байгуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй