Шууд Chart

Волейболын идэрчүүдийн УАШТ Ховд аймагт эхэллээ

2019-04-02 12:12:10

Монголын волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг идэрчүүдийн УАШТ өнөөдөр Ховд аймагт эхэллээ.  

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит “Ховд-2019” тэмцээнд бүсийн тэмцээний эхний гурван байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 32 багийн тамирчин оролцож буйгаас гадна Өмнөговь аймгийн эрэгтэй багаас бусад 31 багийн 400 орчим тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээн 9-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Волейболын идэрчүүдийн УАШТ Ховд аймагт эхэллээ  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй