Шууд Chart

Нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хамтран ажиллана

2014-02-10 09:13:17

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль  бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хоёр байгууллага оношлогоо, эмчилгээ, сувилахуйн дэвшилтэт технологийг  нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний төсөл урт, богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, сургах, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Мөн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, өвчтөний эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж, тэдний хаан сонголтыг хүндэтгэдэг болгох, хамтарсан сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион явуулах юм.
Энэхүү санамж бичигт заасан заалт тус бүрийн дагуу хоёр талын ажлын хэсгийн оролцоотойгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллах тал дээр харилцан зөвшөөрлөө.  Тус санамж бичиг таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Гэрээг жил бүр хоёр талаас хамтран шинэчилж, гарын үсэг зуран баталгаажуулж байхаар боллоо.
Нийтэлсэн: Б.Баярт

Нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хамтран ажиллана   
Үзсэн: 2378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй