
Говь-Алтай аймагт “Иргэн төвтэй төр-2019” аймгийн удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Төрийн албаны шинэ хууль түүнийг дагалдан гарах 47 журам, иргэн төвтэй төрийн үйлчилгээг орон нутагтаа хэрхэн хэрэгжүүлэх мөн түүнчлэн үндсэн хуулийн өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг олон асуудлуудын хүрээнд зөвлөгөөн зохиогдов.
Арга хэмжээнд сумдын засаг дарга, багийн засаг дарга, хэлтэс, агентлаг, албадын болон төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар гээд нийт 76 удирдах ажилтан оролцож байна.
Мөн зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэг болон манлайлах ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцан алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж байгаа ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн албаны зүгээс илэрхийллээ.
Зөвлөгөөний үеэр төрийн албаны шинэчлэгдсэн хуулийг төрийн албаны зөвлөлийн гишүүн танилцуулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа. Зөвлөгөөний үеэр хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж 2018 оны ажлаараа тэргүүлсэн агентлаг, сумдад батламж гардууллаа.
2018 оны ажлын гүйцэтгэлээр цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газар тус тус шалгарсан бол сумдаас Бигэр сум, Тонхил, Жаргалан сумууд шалгарч, батламжаа гардан авсан юм.
Говь-Алтай аймагт “Иргэн төвтэй төр-2019” удирдах ажилтны сургалт боллоо | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.