Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Таван жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэмж олгоно

2014-02-10 09:40:01
Error loading player: No playable sources found

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын “11 11 төв”-д  608 иргэн хандаж санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар  нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбоотой тодруулга хандалтын ихэнх хувийг эзэлсэн байна.

“Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын 2014 оны 15 тоот тогтоолоор тэтгэврийн хэмжээг 200000 хүртэлх тэтгэврийг 27000 төгрөгөөр, 200000-600000 хүртэлх тэтгэврийг 22000 төгрөгөөр, 600000 дээш тэтгэврийг 20000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн болно. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газраас тэтгэвэр нэмэхтэй холбоотой, тогтоол шийдвэр гарсан тухай бүрт нь хэрэгжилтийг хангаж ажилладаг болно” гэсэн хариултыг иргэдэд өгчээ.  

Мөн боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд  хандсан байна. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нярав, нягтлан, тогооч зэрэг  ажилчид таван жилийн тэтгэмж авч чаддаггүй. Эдгээр ажилчдад тэтгэмж олгох боломжтой юу гэдгийг тодруулжээ. Асуултад холбогдох яамнаас “Боловсролын хуулийн 43.6 дугаар заалтын дагуу боловсролын салбарын туслах ажилтнуудад энэ оны нэгдүгээр сараас эхлэн сум, тосгон, багт таван жил тасралтгүй ажилласан тохиолдолд  зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний  тэтгэмж олгож эхлээд байгаа” юм байна.
Нийтэлсэн: Б.Баярт

Таван жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэмж олгоно   
Үзсэн: 2142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй