Олон улсын жүдо бөхийн холбоо “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотноо боллоо. 150 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд 75 орны 472 жүдоч хүч үзэв. Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй найман тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 2009 оны Азийн аварга ОУХМ Г.Болдбаатар алтан медалийн эзэн боллоо. Манай бөх аваргын төлөө Гүржийн бөх Папинашвиллиг ялсан юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Казахстан, Аргентин, Кубын бөхчүүдийг ялж шигшээ барилдаанд Японы Эми Ямагишид вазари үнэлгээгээр ялагдлаа.
Түүнчлэн манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн тав, 66 кг-ын жингийн тэргүүн жүдоч Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа нар шагналт долдугаар байрт шалгарчээ.
Г.Болдбаатар алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.