![](/uploads/201402/news/thumb/f06643333dadab2a7afa9a9dbd25134e_x3.gif)
Газрын тосны хайгуулын “Номгон IХ” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Газрын тосны газар, “Сансарын геологи хайгуул” ХХК-ны хооронд өнгөрсөн сард байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Гэрээгээр сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж өсгөх бөгөөд манай Засгийн газарт ногдох хувийг 65-д хүргэхээр заасан аж. Түүнчлэн олборлолт эхэлсний урамшууллыг 500 мянган ам доллар болгох, олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд 300 мянган ам.доллар өгөх зэрэг нөхцөлийг гэрээнд тусгасан ажээ.
Газрын тосны 65 хувь нь манайд ногдоно | ||
Үзсэн: 1385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.