
“Apocalypto” киногоороо Монголчуудын эчнээ танил болсон Руди Янгблад ирэх тавдугаар сарын 1-ээс 7-ны хооронд болох “Hollywood in Mongolia” арга хэмжээний зочноор манай улсад уригдан ирэх гэнэ.
Тэрбээр уугуул Америкийн Команче болон Крей овгийнхны үр сад бөгөөд Техас мужийн Белтон хэмээх жижиг хотод 1982 оны есдүгээр сарын 21-нд төрж, уг хотдоо ахлах сургуулиа 2000 онд дүүргэсэн байна.
Арван настайдаа барилгын талбайд ажиллаж эхэлсэн бөгөөд модон эдлэл урлах, өрлөг хийх чадвараа тэндээс эзэмшсэн аж.
Харин “Сахиус: Долоо дахь гал” (Spirit: The Seventh Fire) киноны сахиусны дүрийг бүтээснээр түүний дэлгэцийн уран бүтээлийн замнал эхэлсэн гэж хэлж болно.
Уг дүр нь түүний кинонд бүтээсэн анхны дүр байсан ба уг кино үзэгчид болон кино шүүмжлэгчдээс чамлахааргүй үнэлгээ авчээ.
Ийнхүү дараа жил нь алдарт кино жүжигчин, найруулагч Мел Гибсоны "Apocalypto" бүтээлд гол дүрийг бүтээснээр олонд илүү танигдсан байна.








Руди Янгблад ирэх сард Монголд ирнэ | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.