Шууд Chart

"Best of Movie Swing" тоглолт энэ баасан гарагт болно

2019-04-03 13:42:53

“Баян Монгол биг бэнд”-ийн киноны дуу хөгжмөөс толилуулах "Best of Movie Swing" тоглолт энэ баасан гарагт болно. 

Энэ жилийн тоглолтын хувьд өмнөх жилүүдэд тоглогдсон хөтөлбөрүүдээс сорчлон авч мөн шинэ дуу хөгжмийн бүтээлүүдээр баяжуулан "BEST" гэх тодотголтойгоор үзэгч, сонсгочдодоо хүргэх гэж байгаагаараа онцлогтой юм.

Улсын Филармонийн гоцлол дуучид болох Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр болон дуучин Б.Солонго нар тоглолтод оролцож киноны дуунуудыг тайзнаа эгшиглүүлнэ.

“Баян Монгол биг бэнд” үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг нь “Best Of Movie Swing” тоглолт билээ. Удирдаач С.Саруул-Одын удирдлагаар биг бэндийнхэн киноны хөгжмийн шилмэл бүтээлүүдээсээ сорчлон тоглож нэгэн үдшийг хамтдаа аз жаргал, баяр хөөртэйгөөр өнгөрүүлэхээр бэлтгээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Best of Movie Swing" тоглолт энэ баасан гарагт болно  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй