Шууд Chart

Парисын алтан Гран при өндөрлөлөө

2014-02-10 10:43:44

 Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн 8,9-ний өдрүүдэд сонгомол барилдаан болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн алтан Гран при тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 29 орны баг тамирчид оролцсон бөгөөд манай улсаас  эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-ын жингийн ангилалд барилдсан Дамдинбазарын Цогтбаатар, 61 кг-ын жингийн ангилалд барилдсан Э.Ням-Очир, 65 кг-ын жингийн ангилалд барилдсан МУГТ Ганзоригийн Мандахнаран нар тус тус жингийнхээ ангилалд түрүүлжээ. Харин 74 кг-ын жингийн ангилалд барилдсан Пүрэвжавын Өнөрбат мөнгөн медаль хүртсэн бол 97, 70 кг-ын жингийн ангилалд барилдсан Доржхандын Хүдэрбулга, Буянжавын Батзориг нар хүрэл медалийн эзэн болжээ. Эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүнг гаргахад Монголын баг, тамирчид 60 оноотой 2-р байрт орсон ба АНУ-ын баг, тамирчид 87 оноотой тэргүүлсэн байна

Нийтэлсэн: О.Энхмаа

Парисын алтан Гран при өндөрлөлөө  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй