Шууд Chart

Цэргийн албан хаагчдын тэтгэврийг нэмлээ

2014-02-10 10:52:27

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн нэмэгдэлд  зориулан энэ онд 89,0 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсвийг Нийгмийн даатгалын сангийн  төсөвт тусгасан. Төсөвт батлагдсан хөрөнгөд багтаан Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр Засгийн газраас нэгдүгээр сарын 18-ны өдөр тогтоол гаргажээ. Засгийн газрын тогтоолоор хоёрдугаар сарын нэгнээс эхлэн 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0  мянган төгрөгөөс дээш тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207,3 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 172,2 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн Засгийн газрын нэгдүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор  нийгмийн халамжийн  тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115,0 мянган төгрөг болгон, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,0 мянган төгрөг байсныг  52,8 мянган төгрөг болгон  тус тус шинэчлэн тогтоож, 2 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөж эхэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цэргийн албан хаагчдын тэтгэврийг нэмлээ  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй