
Error loading player: No playable sources found
Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан. Сургалтаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн саналын талаарх санал асуулгын дүнг боловсруулж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаар 2014 онд төлөвлөсөн. Хотын ажлыг ил тод байлган гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгон нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар олон нийтийн санал асуулга явуулж саналд үндэслэн шийдвэр гаргана гэх мэт олон асуудлаар ярилцаж санал бодлоо солилцсон юм.
Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шинээр орох нэмэлт өөрчлөлтөд тухайн хороонд архины хичнээн тусгай зөвшөөрөлтэй цэг байхыг иргэдийн зөвлөлөөс хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байгааг дуулгав.
Энэ үеэр хүнсний тухай хуулийн доторх заалтаар хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан юм.
Тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоог иргэдийн зөвлөлөөр хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.