Шууд Chart

Бөөний худалдааны үзүүлэлт өсчээ

2014-02-10 11:29:46

Үндэсний статистикийн хорооны өгсөн мэдээллээр өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтийг өмнөх 2012 онтой нь харьцуулахад 32.1 хувиар, харин 2011 оныхоос 60.2 хувиар өссөн байна. Дээрх үзүүлэлтээс харахад 2013 онд манай улсад 1.9 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалджээ.

Бөөний худалдааны үзүүлэлт ч сүүлийн гурван жилийнхээ дээд түвшинд хүрч, жилийн 29.9 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал,  өнгөрсөн 2011 онд 2.6 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр борлуулж байсан бол 2013 онд 4.7 их наяд болж өсчээ. Ингэснээр Монгол Улсын дотоод худалдааны нийлбэр дүн 2013 оны эцсийн байдлаар 6.6 их наяд төгрөг давсан байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Бөөний худалдааны үзүүлэлт өсчээ  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй