Шууд Chart

Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ

2014-02-10 12:00:49

Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталж, зарим асуудлаар санал солилцож, ярилцлага хийв.

ХАБЭА-н хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх, үйлдвэрлэлийн ослын мэдээг сар бүр нэгтгэн гаргах, ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
 Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай 2014 онд  Хөдөлмөрийн сайдын байгуулсан гэрээнд аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, хөдөлмөрийн хэлтсүүд 2014 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, төлөвлөгөөтэй ажиллах, орон нутагт хийх үзлэг шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа, мэдээлэл, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтыг тусгасан. Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсан нь энэ ажлын эхлэл болж байна.
    Аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийн орон нутгийн хамтын ажиллагаа эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэдэг дээр талууд санал нэгтэй байлаа.        
Нийтэлсэн: Б.Баярт

Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй