
Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Конор МакГрегор зодог тайлах шийдвэрээ өөрчилж, дэвжээндээ эргэн ирж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан зарлажээ.
Тэрбээр “Би өөр шашинтай, өөр амьдралын хэв маягтай. Тиймээс бүх шүтэн бишрэгчдийнхээ хамт урагшлахыг хүсч байна. Шашин нь хүмүүсийг хамгийн сайн хүн болоход чиглүүлдэг. Энэ дэлхий ганц ч гэлээ бүгдэд зориулагдсан. Удахгүй дэвжээн (октагон) дээр уулзацгаая” хэмээн жиргэжээ.
“UFC”-гийн аварга тэрбээр хоёр долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд твиттер хуудсаараа дамжуулан зодог тайлж, их спортоо орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр твиттер хуудастаа “Холимог тулаан” гэж нэрлэгддэг спортын карьераа дуусгахаар шийдлээ. Хуучны хамтран зүтгэгчдэдээ цаашдын тулаанд нь амжилт хүсье. Одоо би хэдийнэ зодог тайлсан хуучин түншүүдийнхээ эгнээнд нэгдэж байна” хэмээн жиргэж байсан юм.
МакГрегор 2016 онд “тэтгэвэрт гарч” буйгаа зарлаж, олныг гайхшруулсан ч тулалдсаар байлаа.
Тэрбээр 2018 оны аравдугаар сарын 6-нд болсон "UFC 229" аваргын төлөөх тулаанд ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтой тулалдаж ялагдсан юм.
Далчгар шар дэвжээндээ эргэн ирнэ | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |