Батлан хамгаалахын сайдын багцын хөрөнгө оруулалтаар “Цэргийн албан хаагчдын орон сууц” төсөлд шаардагдах хөрөнгө батлагдсан. 2011 оны хоёрдугаар сард Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Монгол цэргийн музейн хашаанд цэргийн алба хаагчдад зориулсан 300 айлын орон сууцны барилгыг барихаар болсон.
Шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цэргийн албан хаагчдад зориулсан 300 айлын орон сууцны барилгыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийг бэлтгэн нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр удаа зохион байгуулж, уг тендерт “ХӨМОТЭ” ХХК шалгарч, 2011 оны есдүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлсэн.
Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны энэхүү барилга нь 70 айлын гурав, 90 айлын нэг, нийт дөрвөн блок бүхий 10 давхар төмөр бетон нил суурьтай, бүрэн цутгамал хийцтэй юм. Одоогоор дөрвөн блокийн барилга угсралтын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, материал татан авалт 90 орчим хувьтай байна.
Захиалагч, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд уг барилгыг 2012 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар заагдсан боловч гадна дулааны техникийн нөхцөл олгогдоогүйгээс шалтгаалан барилгын ажил удаашралтай явагдаж байна. Захиалагчийн зүгээс дулааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх болон уг орон сууцны барилгыг 2014 онд багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллагатай хамтран ажиллаж байна.
Цэргийн албан хаагчдын байр энэ онд ашиглалтад орно | ||
Үзсэн: 1867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.