![](/uploads/201402/news/thumb/2386695275e8a36296ba0a8e35bb3da2_x3.jpg)
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын наймны хооронд нйслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас 111 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэжээ. Нийт санал хүсэлтийн 44.1 хувийг орон сууцтай холбоотой , 39.6 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 1.1 хувиар буурч, орон сууцтай холбоотой гомдол 2.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин Нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 122 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 109 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 13 дуудлага иржээ. Гамшгийн аюулд өртөж нэг хүн түлэгдэж, зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн долоон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас 43 хүний амь бие, 310 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Нийслэлийн цагдаагийн газар нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, гэмт хэргийн шинжтэй 21893 мэдээ, хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 458 нэгж буюу 2.1 хувиар өсч, 501 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 89 нэгж буюу 15.0 хувиар тус тус буурсан үзүүлэлт ажээ.
Харин “Нийслэлийн замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн 159, осол, зөрчлийн шинжтэй 257 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хоёр хэрэг бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн гаралт буурчээ | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.