![](/uploads/201402/news/thumb/5ea664ccf829b2e6d6b67e53671defd2_x3.jpg)
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос өнгөрсөн бямба гарагт зургаа ба түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилсан нэр бүхий 33 сэтгүүлчийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ.
Уг арга хэмжээнд уригдсан сэтгүүлчдийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан оржээ. Өдгөө МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг, спортын сэтгүүлч мэргэжилтэй тэрээр өвлийн "Лиллехаммер 1994", "Нагано 1998", "Солт-Лейк 2002", "Турин 2006", "Ванкувер 2010", "Сочи 2014" наадмыг сурвалжлаад байгаа ажээ. Үүнээс гадна тэрбээр зуны зургаан олимпийг сурвалжилсан байна.
Олимпийн наадмыг хамгийн олон удаа сурвалжилсан сэтгүүлч | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.