Шууд Chart

Найруулагч, зохиолч Б.Мѳнх-Амьдралын бүтээл дэд байр эзлэв

2019-04-08 13:09:00

УДЭТ, Гэр бүл хүүхэд залуучуудын хѳгжлийн газар, МЗЭ хамтран зарласан "Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан"-д Дорнод аймгийн Хѳгжимт драмын театрын найруулагч, зохиолч Б.Мѳнх-Амьдралын "Миний аав супер баатар" жүжгийн зохиол дэд байрт шалгарчээ.

Шилдэг бүтээл шалгаруулах тус комисст 90 гаруй уран бүтээл ирсэн байна.

Түүнийг зохиолоо бичих явцад нь хүүхэд хамгаалал, хүмүүжил талаас зѳвлѳгѳѳ ѳгсѳн Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхланд талархаж буйгаа зохиолч хувийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч, зохиолч Б.Мѳнх-Амьдралын бүтээл дэд байр эзлэв  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй