![](/uploads/201402/news/thumb/7a9b3721c238524c566f257251da9242_x3.jpg)
Засгийн газрын өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг” хурлаар Барилга хот байгууллалтын салбарын өнгөрсөн онд хийсэн ажлууд болоод энэ онд хийх бүтээн байгууллатын ажлуудын талаар танилцууллаа.
Барилга хот байгууллалтын яамнаас өнгөрсөн онд хэд хэдэн бүтээн байгуулалтын цогц ажлыг хийжээ.
Газрын багц хуулийг УИХ-д өргөн барьсан ба үүнтэй холбогдох таван багц хуулийг байнгын хороодын ажлын хэсгээр хэлэлцэж байгаа аж. Мөн хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьж аймгийн төвүүд болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газруудыг хотын статустай болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтыг УИХ-аар батлуулж үүний дагуу хэрэгжүүлэх арга хэмжээий төлөвлөгөөг Засгийн газраар батлуулахаар төлөвлөж байна. Мөн газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр Дорноговь, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Чойр, Дархан, Өмнөговь, зэрэг аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
БХБЯ-ы сайд Ц.Баярсайханы хэлж байгаагаар "Мянган айлын орон сууцыг нийслэлээс гадна орон нутгуудад барих чиглэлээр зарим аймгийн ерөнхий төлөвлөлтийг хийж байгаа ажээ. Үүнээс гадна иргэдийн оролцоотойгоор хийх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал Улаанбаатар хотод үргэлжилж байгаа. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад мөн Дорноговь аймгийн Замын-Үүдэд нийтдээ 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ сумын төв байгуулж байгаа. Түүнчлэн хилийн боомтуудад нийгмийн бүх чиглэлээр бүтэц төлөвлөж байгаа. Ойрын үед УИХ-д өргөн барина" гэв. Тус яам болон харьяа агентлагуудын зүгээс хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын нэг болох Хаягжуулалтын тухай хууль болон холбогдох журмын дагуу гудамж зам талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтын ажлуудыг энэ онд гүйцээж хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай журамд өөрчлөлт оруулсан. Ингэснээр барилгын ажлыг эхлүүлэхийн тулд 200 гаруй хүнээр гарын үсэг зурж явуулах шаардлагагүй нэг цэгийн үйлчилгээн дээр очоод асуудлаа шийдэх боломжтой болж байгаа гэдгийг онцоллоо.
Харьяа яамны зүгээс барилгын салбарыг дэмжих үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудыг өнөөдөр танилцууллаа.
Хаягжуулалтыг энэ онд гүйцээн хийнэ | ||
Үзсэн: 1154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.