
Хонконгийн алдарт жүжигчин , найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин Жаки Чан, Америкийн жүжигчин Крис Такер нарын тоглосон “Rush Hour” буюу “Оргил цаг” киноны дөрөвдүгээр ангийн нээлт тун уданхгүй болох нь ээ.
Тус киноны хамгийн сүүлийн анги “Оргил цаг 3” кино одоогоос 12 жилийн өмнө гарч байсан юм.
Жаки Чаны 65 насны төрсөн өдөр өнгөрсөн ням гарагт тохиосон бөгөөд Крис Такер түүнд баярын мэнд хүргэж, хамт авхуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулсан байв.
Уг зурган дээр хөгжилтэй хамтрагчид хоёулаа дөрвөн хуруугаа гаргасан нь дээрх мэдээллийг баталсан байна.
Найруулагч Брэтт Раттерийн найруулсан “Оргил цаг” цувралын эхний анги 1998 онд гарсан бол “Оргил цаг 2” 2001 онд, “Оргил цаг 3” 2007 онд гарч байжээ.
Уг цуврал кинонууд гарсан даруйдаа “Box Office”-ийн жагсаалтуудыг тэргүүлж, нийт 850 сая ам.долларын орлого олсноос гадна маш олон шагнал хүртсэн гэдэг.
“Оргил цаг-4” киноны нээлт тун уданхгүй болох нь ээ | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |