
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр "Дэлхийгээр аялагчид клуб"-ын админ Б.Батбаяртай хамтарч ЕвроАзийн хоёр улсаар аялахаар болжээ. Б.Батбаяр өмнө нь “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүүтэй аяладаг байсан бол энэ удаа тэрбээр явах боломжгүй болсон тул С.Цогтбаярыг “уруу татжээ”.
Энэ тухай С.Цогтбаяр дараах тайлбарыг цахим хуудасдаа өнөө өглөө бичжээ.
“За өглөө эртлэн босоод ээлжит аялалдаа гарахад бэлэн боллоо. Энэ удаа "Дэлхийгээр аялагчид клуб"-ын фронт командлагч Б.Батбаяр дүүтэйгээ #Azerbaijan #Georgia хэмээх ЕвроАзийн хоёр улс руу хүлгийн жолоо залах нь дээ. Gankhuu Gendendaram найз маань энэ удаа онц ажилтай болсон тул түүний ажлыг орлон гүйцэтгэх чухал хариуцлагатай үүрэг оногдлоо. Хэл яриа хөгжөөгүй, "Болор цом"-д ч орж үзээгүй гөхшин баагий яаж хөгөө тарьдгийм байгаан бүү мэд. Алдаа эндэгдэл гарвал эр нэг алдаж эрэг нэг нурдгийн үлгэрээр санаж уучилж өршөөгөөрэй та минь. Ямартай ч энэ удаа эфирийн царайтай байх ёстой гээд үсээ засуулж сахлаа гусуулаад baby face-тэй (наддаа л бэйби юмдаа чааваас) болчлоо. Ямар зэрэг үү? Юутай ч эрт цагтаа Ил хаадын зах хязгаар байсан энүүхэн 20-аар зуунд социалист их гэр бүлийн нэг нэг гишүүн нь хамтдаа байлцсан ийм нэг сонирхолтой хоёр орноор аялаад ирэх нь ээ. Мэдээж түүх , урлаг соёлын талыг нь илүүтэй анзаарч үзүүлэхийг бодноо хө. Гэрээ сайн хараад сайн сууцгаад байгаарай. Бөгс өндийнгүүт л ямар нэгэн юм болчихгээд байдаг шоо!” гэсэн байв.
Тэд 10 хоног аялах бөгөөд энэ сарын 20-нд эх орондоо ирэх аж.


Тэд ЕвроАзийн хоёр улс руу хүлгийн жолоо залах нь ээ | ||
Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |