
Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг албан ёсоор бэлтгэлээ эхлүүлжээ.
Тэрбээр амаржсанаасаа хойш таван сарын дараа ийнхүү шигшээ багийнхантайгаа бэлтгэлээ үргэлжлүүлж буй нь энэ юм.
Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр түүний талаар хэлэхдээ “М.Анхцэцэг бэлтгэлдээ ороод сар гаруй болж байна. Бид хоёрт одоо мэдэхгүй, чадахгүй юм гарч байна. Анх удаа ээж болоод удаагүй шавьтайгаа ажиллаж үзэж байна. Тооцоолсноор бол зургаан сарын дараагаас өмнөх түвшиндээ хүрчих байх. Ирэх есдүгээр сард залуучуудын ДАШТ болно. Түүнд оролцоно. Бид том зорилго тавьж байгаа” гэлээ.
М.Анхцэцэг энэ сарын 5-7-нд Өвөрхангай аймагт болсон залуучуудын УАШТ-д сорилоор оролцсон юм.
Түүнийг оноос өмнө хоёр томоохон тэмцээн хүлээж байгаа ч гол зорилго нь "Токио-2020" олимп билээ.
М.Анхцэцэг үндсэн бэлтгэлдээ оржээ | ||
Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |