
Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн дараагийн тулаан энэ баасан гарагт болно.
Тэрээр энэ удаа дэлхийн аваргын төлөө Вьетнамын тамирчин Мартин Нгуентай өрсөлдөх юм.
Тэдний тулаан Филиппин Улсын Манила хотод болох бөгөөд манай улсын тамирчин энэ удаа ялалт байгуулж чадвал дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах юм.
Ж.Нарантунгалаг өдгөө 43 настай ч тулааны спортоос “харих” цаг болоогүй гэдгээ тод томруун харуулж буй.
Ж.Нарантунгалагийн дараагийн тулаан энэ баасан гарагт болно | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |