Шууд Chart

О.Гүндэгмаа тэргүүтэй мэргэн буудагчид өнөөдрөөс тэмцээнээ эхлүүлж байна

2019-04-10 14:35:15

Монголын буудлага спортын холбооны цомын III тэмцээн өнөөдрөөс 15 хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн эхний өдрөө урт бууны төрлөөр эхлэх бол 15-нд гар бууны төрлөөр өндөрлөх юм байна.

Холбооны цомын III тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, Н.Баяраа, Э.Даваахүү тэргүүтэй Монголын буудлага спортын энэ цаг үеийн шилдэг тамирчин цэц мэргэнээ сорьж байна.

Дашрамд дуулгахад Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчид энэ сарын 21-29-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах 2020 оны Токиогийн олимпийн эрх олгох “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хэдийнээ эхлүүлжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Гүндэгмаа тэргүүтэй мэргэн буудагчид өнөөдрөөс тэмцээнээ эхлүүлж байна  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй