![](/uploads/201402/news/thumb/50dc0dcbe02e3e75f3c1cbbdfb710907_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Сүхбаатарын шүлхий Хэнтийд “айлчилжээ””, “F үнэлгээтэй УИХ”, “Тээвэрчид хугацаагүй өлсгөлөн зарлалаа” зэрэг нийтлэл мэдээ болон МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярын “Бачуурч байхаар төсвийн зарцуулалтаа ил болгочих хэрэгтэй” гэсэн ярилцлагыг онцолж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголд анхны олон улсын стандартын худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулагдах гэж байна”, “Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг”, “Баян тансаг эрдэнэсийн их нуур Багануурт юу болоод байна вэ?” зэрэг нийтлэл мэдээ болон УИХ-ын гишүүн М.Зоригтын “Голомт банкны эсрэг зохион байгуулалттай мэдээлэл яваад байх шиг байна”, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн “Даяаршиж буй дэлхийд Монгол Улс хэлний тусгаар бодлоготой байх ёстой” зэрэг ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дорноговийн Алтанширээ, Дэлгэрэхэд шүлхий тархжээ”, “Марш тактикт шалгарсан цэргийн зүрх гэнэт зогсчээ”, “Барьцаа хөрөнгө муутай иргэдэд бага хүүтэй зээл олгохоор болов” зэрэг мэдээ нийтлэл болон БХБ-ын сайд Ц.Баярсайханы “Нийлүүлэлт нэмэгдэхээр байрны үнэ тогтворжино” нэртэй ярилцлагыг онцолж байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Л.Эрдэнэчимэг гишүүн хувийн бизнестээ зориулж хууль санаачлав”, “Төрийхөнд ээлтэй, борчуудад халтай “Буянт-Ухаа хороолол”, “Ерөнхий сайд аа, манайд очиж хонохыг урьж байна”, “Төр засгийн удирдлагууд Сочид завгүй явна” зэрэг сурвалжлага болон мэдээллүүдийг онцлов.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн “Малчны хотхонд төлийн дуу цангинаж эхэллээ”, “Дархан-Уул аймагт нефт боловсруулах үйлдвэр босох уу” зэрэг сурвалжлага мэдээ болон загвар зохион бүтээгч Ариунаа Суригийн “Би бардам байх өдрийг л хүлээж байна” нэртэй ярилцлагыг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбын “Тавантолгой төрийн мэдэлд байгаа үед ажиллана гэдэгт эргэлзэж байна” нэртэй ярилцлага болон “Ирэх онд цемент, арматурыг гадаадаас авахгүй”, “МАХН-ын дотоод маргааныг Н.Энхбаяр хагална”, “Тэтгэврийн нэмэгдлийг иргэд ойшоосонгүй” зэрэг мэдээ болон нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-оос “Ажил олгогчийн эрэлтээс гарсан үндэсний мэргэжилтэй ажилтан”, “Цэвэр агаар сан”-гийнхний шүүх хурал гурав хоногт үргэлжлэх бололтой” зэрэг мэдээ болон БХБ-ын сайд Ц.Баярсайханы “Орон сууцны зээлийн хүүг бууруулах тухай ярьж байгаа” нэртэй ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.