Гаалийн байгууллага хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаандаа эрсдлийн удирдлагыг нэвтрүүлж, гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлчилгээний хөнгөн шуурхай, соёлч байдлыг хэвшүүлэн ажиллаж байна.
Харин гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагууд гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих үйлдэл буурахгүй байна.
Сүүлийн хоёр жилийн судалгаагаар гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад илэрч саатуулагдсан болон хураагдсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл тоо хэмжээний хувьд төдийгүй нэр төрлийн хувьд өмнөх жилүүдээс нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдаж буй.
Тухайлбал, 2013 оны байдлаар ангийн бууны сум /ТОЗ-8/ 9450 ширхэг, ТТ маркийн байлдааны гар буу нэг ширхэг, ангийн бууны сум 14870 ширхэг, хийн гар буу хоёр ширхэг, хийн тугалган сумтай гар буу хоёр ширхэг, бусад бууны сум 266 ширхэг, хийн гар бууны үрлэн сум 100 ширхэг, хийн бууны баллон газ 30 ширхэгийг хураасан байна.
Галт зэвсгийн тоо нэмэгдэх хандлагатай байна | ||
Үзсэн: 2178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.