
Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн ээлжит тулаан маргааш болно.
Тэрбээр энэ удаа дэлхийн аваргын төлөө Вьетнамын тамирчин Мартин Нгуентай өрсөлдөнө.
Тулаан Филиппин Улсын Манила хотод болох бөгөөд манай улсын тамирчин энэ удаа ялалт байгуулж чадвал дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах юм.
“Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг” гэж хэлэх дуртай тэрбээр 2014 онд “One championship” холбоонд элсэн, дараа жил нь Японы тамирчин Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон.
Гэвч 2015 онд "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровт ялагдан, аваргын бүсээ алдсан юм. Чансаагаа ахиулсаар дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөө гурван жилийн өмнө түүнтэй дахин тулалдсан ч дийлдсэн билээ.
Сонирхуулахад, "Чингисийн цавчилт" хочит Ж.Нарантунгалаг мэргэжлийн дэвжээнд 14 ялж, дөрөв дийлдсэн амжилттай бөгөөд өдгөө 43 настай бол Мартин Нгуен 29 настай, 173 см өндөр. Мөн мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялжээ.

“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалагийн ээлжит тулаан маргааш болно | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |