![](/uploads/201904/news/thumb/04810f8a4ad64b147bc88bb784981d82_x3.jpg)
“Монголын залуу манлайлагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 11 дэх удаагийн чуулга уулзалт, хэлэлцүүлгийн Европын салбар уулзалтыг Прага хотноо Монголын ЭСЯ-наас зохион байгууллаа.
Анх 2009 онд Вашингтон хотноо үүсэн байгуулагдсан “Монголын залуу манлайлагчид хөтөлбөр” нь Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд чуулга уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаагаа гурван тивд зохион байгууллагдлаа. “Улаанбаатар 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулга уулзалтад Монгол, Их Британи, Итали, Австри, Чех, Люксембурк зэрэг улс орнуудад нарийн мэргэжлээр суралцаж, ажиллаж буй 10 оюутан, залуучууд оролцсон бөгөөд “Хотын хог хаягдлын менежмент”, “Хотын замын хөдөлгөөн”, “Хотын орон сууц” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж санал бодлоо солилцов.
Түүнчлэн Прага хотын холбогдох байгууллагуудын судлаач, шинжээчидтэй уулзалт хийж хог хаягдал дахин боловсруулах болон чех пивоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ Чех Улсад оршин суугаа монгол оюутан, залуустай нээлттэй уулзалт зохион байгууллаа.
Гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын Европын салбар уулзалт боллоо | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.