Шууд Chart

Цоохор ирвэсийг агнаж, худалдаалахыг завджээ

2014-02-11 14:10:01

Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 10-ны өдөр дэлхийд ховордож улаан номд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнаж бусдад зарж борлуулах гэж байсан Говь-Алтай аймгийн харьяат 27-30 орчим насны иргэн М, Ө, Ү нарыг илрүүлэн саатуулжээ. Гэмт этгээдүүд ирвэсийг Говь-Алтай аймгаас зөөвөрлөн Улаанбаатар хотод зарж борлуулах гэж байсан ба одоогийн байдлаар уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн оны хоёрдугаар сард шинээр байгуулагдаж, одоогоор арван  хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа ашигт малтмал, газар, газрын хэвлий, түүний баялаг, хөрс, ус, ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ой, ой хээрийн түймэр, химийн гаралтай хорт, аюултай бодис, аюултай хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутаг тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчин, геологи уул уурхайн салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа аж.

“Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” ялангуяа нэн ховор, ховор ан амьтан, ургамал, тэдгээрийн түүхий эд, эрхтэн, хууль бус мод бэлтгэл, түүнчлэн ашигт малтмал, эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн хууль бус зохион байгуулалттай үйлдэгдэж буй эргэлттэй холбоотой гэм хэрэг зөрчлийн үйлдлийн арга нарийсч, учруулж буй хор хохирлын хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтад орж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цоохор ирвэсийг агнаж, худалдаалахыг завджээ  
Үзсэн: 2377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-02-11 20:13
ene saihan amitniig yamar mal n agnadag bnaa, hottoi honiruu dairah gej bhgui, ashig honjoo haisan arilsan dotortoi baigal delhiigee hairladaggui yumnuudiin hiij bga ajil. ene albiig ert baiguulah bsan yum, gehdee yamar tsoohon hun ajilladag yum be,
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-02-11 20:00
hairan amitan, eh ornoo geh setgelgui mungunii booluud
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-02-11 15:33
mn,
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-02-11 15:33
mn,
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-02-11 15:33
mn,
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-02-11 14:43
mal ruu ni l dairsan ym bgaa biz gehdee agnaj bolohgui l dee hot ruu dairahgui uchraas hotiin gej uuriiguu nerleh teneguud medehgui ee 49.156.1.xxx
49.156.1.xxx [49.156.1.xxx] 2014-02-11 14:30
Iim zavaan yum hiideg ny huduunii malnuud shuu dee. Tuunees hotiinhon ochood iim yum hiihgui. Taliin neg tarsan luivarchdaa tsegtsleh bolson baihaa

Бидэнтэй нэгдээрэй