Шууд Chart

Б.Лхагвасүрэн: Манайхны бие биеэсээ өрсөх гэдэг алхам олимпийн үнийг дийлэхгүйд хүргэсэн...

2014-02-12 09:21:42

Хойд хөршийн Сочи хотноо өвлийн XXII дахь олимп болж байна. Үүнтэй холбогдуулан “Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг” гэсэн нийтлэл “Өдрийн сонин” сонины Баримт, үзэл бодол нүүрэнд нийтлэгдлээ. Бид энэ талаар МҮОНРТ-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнгээс тодруулга хийснээ хүргэж байна. 

-“Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг” гэх мэдээлэл тарж байна. Энэ талаар ...?
- “Өдрийн сонин” дээр Сочи 2014 олимпийн дамжуулалттай холбоотой манай телевиз рүү илтээр дайрсан материал нийтлэгджээ. Иймэрхүү хандлага гарах байх гэсэн таамаглал бидэнд байсан. Тэгэхээр энд тайлбар хийх хэрэгтэй юм. 
 
Олимпийн наадам дэлхийн улс болгон хүн бүрт хүртээлтэй маш сайхан үйл явдал. Тэр ч утгаараа манай улс үндэсний ганц телевиз байх үеэсээ л олимпийн наадам, тив дэлхийн спортын томоохон тоглолтыг үзэгч түмэндээ цаг үеийн, техник технологийн нөхцөл байдалдаа тохируулан хүргэсээр ирсэн. 
 
2012 оны Лондоны олимпоос хойш Олон улсын олимпийн хороо олимпийн дамжуулалт дээр тендер зарласнаар аль хүчтэй, мөнгөтэй компаниуд олимпийг дамжуулах эрхийг худалдаж авах болсон. Жишээ нь, хойд Америк тив дээр ганцхан NBC телевиз, Европ тив дээр нэг арилжааны компани, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн 20 гаруй орны эрхийг Японы “Денцү” гэдэг компани худалдаж авсан. Энэ 20 гаруй улс дотор Монгол Улс багтаж байгаа юм.
 
Ер нь дэлхий дахинд спортын уралдаан тэмцээн, наадам нь хамгийн үнэтэй бизнес болоод байна. Товчхон тоо баримт дурдахад, Сочигийн олимп, 2016 оны Риогийн олимпийг дамжуулах эрхийг ОХУ 3.2 тэрбум рублиэр, АНУ газар нутгаараа дамжуулах эрхийг хоёр тэрбум доллараар, Итали 219 сая доллар, Герман 187 сая доллараар худалдаж авсан байна. Энэ орнууд бол өндөр хөгжилтэй, баян, хүн ам ихтэй газрууд учраас энэ их мөнгийг төлөх боломжтой.
 
МҮОНРТ нь ТV5 телевизийн адил Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ -ны бүрэн эрхэт гишүүн юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг өөр 11 телевиз, байгууллага тус холбооны гишүүнчлэлтэй. 1991 оноос хойш бид Олимп, тив дэлхийн томоохон наадам уралдаан тэмцээний эрхийг тус холбоогоороо дамжуулан авч ирсэн. Энэ удаад ч мөн ABU нь Японы Дэнцү компаниас өөрийн гишүүн орнуудын эрхийг худалдан авах ажлыг хөөцөлдөж удаа дараа уулзалт хуралдааныг зохион байгуулснаар эцсийн мөчид тохиролцоонд хүрч чадсан.
 
Гагцхүү ямар үнээр вэ гэдгийг Монголын телевизүүд 2014 оны нэгдүгээр сарын 19-нд мэдсэн юм. ABU нь Монголын телевизүүдэд Сочигийн Өвлийн олимп, 2014 оны Нанжины залуучуудын Олимп, 2016 оны Риогийн зуны олимпийг дамжуулах эрхийг 1 сая 150 мянган ам.доллар, үүнээс гадна гарах техникийн зардлыг 120 мянган доллар болсон гэдгийг мэдэгдсэн юм. Энэ бол маш их мөнгө. Ийм мэдэгдэл авсан телевизүүд нэгдүгээр сарын 23-нд анхны зөвлөлдөх хурлаа хийж санал бодлоо солилцсон. Энэ хуралд МҮОНРТ, UBS, TV5, NTV, SBN, TV9, ETV, TV8, Шинэ дэлхий, EDU TV, Channel 25 телевизийн төлөөлөл оролцсон юм. Ингээд телевизүүд ABU -с санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин өмнө нь ярьж байсан 600.000 ам доллараар авах саналаа илгээхээр тохиролцоод хурал өндөрлөсөн.
 
Яагаад 600.000 ам.доллар гэсэн бэ гэхээр 2013 оны наймдугаар сард албан бус мэдээгээр ETV гурван олимпийг Денцүгээс дангаараа 500 мянган доллараар худалдаж авах гэж байна гэсэн мэдээлэл сонсогдсон. Зөвхөн үүнээс өрсөх гэж Монголын Пүүл 600 мянган доллар гэж хэлсэн. Тэр үед доллар 1330 төгрөг байсан. Гэтэл одоо ханш ямар байгаа билээ. Тийм учраас хэдий хүнд ч гэсэн 600 мянган доллар бол Монголын пүүлийн өгч чадах хамгийн дээд үнэ. Бид үүнээс илүүг өгөх боломжгүй гэсэн юм. Гэтэл холбооны /ABU/ ЕНБД над руу ярьж “Та нар үнийн саналаа хэлжээ. Эхлээд Сочигоо дамжуулчих. Үнэ хөлсний асуудлыг дараа ярьж, зөвшилцөж болно шүү дээ” гэв. Гэвч үнэ мөнгөний асуудалд дараа гэж юм байдаггүй. Яагаад гэхээр дараа нь хэдийг ч нэхэж болох талтай. Мөнгөний санал маш орой ирсэн болохоор телевизүүд ямар ч бэлтгэлгүй байсан. Юун сая гаруй доллар бүү хэл 600 мянган доллар дээр ч хэцүү байсан. Эхний төлөлтийг гуравдугаар сарын 1-нд хийнэ гээд хуваарь хүртэл ирсэн байсан үе шүү дээ.
 
-Манай телевизүүд “онцгой эрх”-ийг зөвхөн дангаараа эзэмших гэж үнийг өөрсдөө өсгөдөг гэж ойлгогдоод байна ?
-Ийм тогтолцоо арга барил манай улсад бий болоод удаж байна. Өөр улс орны туршлагыг ярья. Вьетнам улс л гэхэд “Манайх хөгжиж байгаа, буурай орон, гэхдээ бид тив дэлхийн энэ сайхан тэмцээнийг ард түмэндээ үзүүлмээр байна гэсэн хүсэлт тавиад 2000 доллараар авчих жишээтэй. Манайхан өрсөлдөөд зарим тохиолдолд үнэгүй ч авчих боломжтой юмыг нэг нэгнээсээ өрссөөр байгаад 40-50 мянган доллар, цаашлаад 400-500 мянган доллараар авч таардаг. Тэгэхээр бусад улс орнууд манай орныг маш баян болчихсон гэж харах болсон.
 
Нэг нэгнээ цохих гэж санаанд оромгүй мөнгийг амласаар байгаад илүү үнээр, хэлсэн үнээр нь авдаг гэсэн ойлголтыг өгчихсөн. Бид түүхэндээ хамгийн үнэтэй дамжуулсан нь Лондоны олимп. Гэхдээ энд анх удаа пүүл болж телевизүүд нэгдэн дамжуулсан. Бид нэгдээд зардлаа хуваагаад хамгийн эвтэй сайхнаар манай телевиз ахлан зохион байгуулсан. Энд үндсэн дөрвөн төрлөө бүгдээрээ дамжуулъя, бусдыг нь сугалаагаар нэвтрүүлэхээр шийдсэн. Энэ зохион байгуулалт маш сайн явагдаад байж байтал TV 5 бүх төрөл рүү хошуугаа дүрсэн.
 
Телевизүүд ямар ямар төрөл дамжуулах вэ тэрэндээ тохируулан бэлтгэлээ базаана. Хөтлөгч, тайлбарлагч, спонсор, судалгаа гээд маш их хөдөлмөрлөнө. Гэтэл TV 5 тэгээгүй, бүгдийг нь хуу хамаад дамжуулчихсан. Бид яах гэж пүүл болсон юм бэ? Мэдээжийн хэрэг ямар ч телевиз хүмүүсийн их үздэг сонирхдог спортын төрлийг дамжуулахыг бодно. Гэхдээ үүнээс гадна Олимп гэдэг асар том дээвэр дор багтдаг, Монгол Улсад хөгжиж амжаагүй, бүх спортын төрлүүдийг бид үзэгчиддээ хүргэхийг гол зорилгоо болгон ажилласан болохоор сугалааг санаачлан төрлүүдээ хувааж авсан байсан. 
 
-Сочи 2014 наадмыг дамжуулах эрхийг хэдийнээс хөөцөлдөж эхэлсэн бэ?
-Бидний дамжуулах эрх Японы компанид худалдагдсан гэдгийг бол мэдсэн. Гэхдээ Денцутай шууд харьцах харьцааг ABU зогсоосон. Бид нар өөрийнхөө гишүүн байгууллагуудын олимп дамжуулах эрхийг Денцугаас худалдаж авах ажлыг эхлүүлээд байна гэсэн. Зарчмын хувьд бол зөв. Бид энэ холбоонд 1991 онд элссэнээсээ хойш жил болгон гишүүнчлэлийнхээ төлбөрийг төлсөөр ирсэн.
 
Тэдэнд итгэх итгэл гэж бас байна. Бид энэ холбооныхоо удирдах зөвлөлд, төлөвлөлт стратегийн хэсэгт нь багтдаг. Холбоондоо бид нэр хүндтэй, манайхыг дагаж олон байгууллага гишүүнээр элссэн. Мэдээж бид нар олон жилийн харьцаагаа бодоод холбоондоо итгэж хүлээсэн. Тэгээд ч тухайн улс орон дангаараа хөөцөлдсөнөөс бүс нутгийн харъяалалд багтах нь илүү үр дүнтэй гэж хамгийн сүүлийн “момент” хүртэл ABU-д итгэсээр байсан.
 
 -Гэтэл...?
 Гэтэл 1 сая 150 мянган доллараар дамжуулах үнийг санал болгосон. Мөн дээрээс нь техникийн зардал нь тусдаа 120.000 доллар, мөн Инчоны Азийн тоглолтын төлбөрийг 220.000 доллар гэсэн. Энэ бол байж боломгүй үнэ гэдгийг би дахин хэлье.
 
Улмаар, бидний 600.000 ам.долларын үнийн саналыг хүлээн авсан тохиолдолд яг хэдэн телевиз энэ гурван олимпийг дамжуулах вэ гэдгийг тодруулах зайлшгүй шаардлага гарч нэгдүгээр сарын 28-ны өдөр дахин хуралдсан юм. Тус хуралдаанд МҮОНРТ, UBS, Channel 25, EDU TV, TV 5  телевизийн гүйцэтгэх захирлууд оролцсон юм. Зардлаа хэрхэн хуваах асуудал, өөр өөрийн телевизүүдийн бэлтгэл байдал, спонсороо хэрхэн олох зэрэг асуудлуудаа яриад эхэлж байтал TV5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа орж ирэн “600.000 ам доллар гэдэг нь 1 тэрбум төгрөг болж байна. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр 600.000 ам.доллар гаргах боломжгүй. Тиймээс цаг нь тулсан байгаа Сочигийн Олимпийг бид дамжуулах боломжгүй. Хоёрхон тамирчин цагаан хуудсаар орж байгаа.
 
Тэрний юуг дамжуулдаг юм бэ. Нанжиний залуучуудын олимпийг манай улсад сонирхох хүн байхгүй. Цаашлаад ийм айхтар их үнэ хэлж байхад ер нь Риог ч дамжуулаад яадаг юм бэ. Хэрвээ ингэсний хариуд гишүүн бус байгууллагад эрхийг зарах юм бол бид ер нь ABU гишүүн гэж байгаад ч яах вэ. Монголын пүүлээ ч тараая. Алийн болгон бид хэлсэн үнэд хөтлүүлж явах юм бэ. Нэг удаа ч гэсэн үгүй гэж хэлж үзье” гэв. Яг нөхцөл байдлаа харахад төлбөрийн асуудал, мөнгөний тоо хэтэрхий оройтож ирсэн учраас Сочигийн олимпийг дамжуулах бэлтгэл ажлыг базаасан телевиз ховор байсан. Гэхдээ бид бүгд туршлагатай.
 
Тив дэлхийн хэмжээний наадмуудыг удаа дараа дамжуулж байсан телевизүүд учраас олонхийн шийдвэр Сочиг дамжуулна гээд гарахад тэр дор нь учраа олох хэмжээний байгууллагууд. Гагцхүү үзэгчид чанартай, зөв, сайн тайлбартай мэдээллийг авах эсэх нь л ялгаатай юм. Мөн хамгийн хүнд асуудал бол төлбөр.   Ингээд Монголын пүүлийн нэгдсэн саналаар бид Сочиг дамжуулах боломжгүй. Учир нь үнийн санал хэтэрхий оройтож ирсэн учраас телевизүүд эдийн засгийн, маркетингийн тооцоо гаргах, ивээн тэтгэгч олох, бэлтгэл ажлыг зохион байгуулах хугацаа байхгүй. Нанжины Залуучуудын Олимпийг дамжуулахыг сонирхох телевиз байхгүй. Риогийн 2016 оны Олимпийг дамжуулах эрхийн үнийн саналыг асуух, гишүүн бус байгууллагуудад эдгээр тоглолтын эрхийг худалдаалахыг хатуу эсэргүүцэх гэсэн шийдвэрийг гаргаж ABU-д уламжилсан юм.
 
Энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. Улс орныхоо эдийн засгийн чадавхийг бодсон ч тэр, ер нь санасан дүнгээ Монгол Улсад тулгадаг тэр байдлыг хазаарлах, цаашид 2018, 2020 оны олимпийг дамжуулахын тулд үүнийг эсэргүүцэх хэрэгтэй байсан. Гэхдээ хамгийн гол нь нэгдэж эсэргүүцэх нь гол байлаа. Ингэж байж л амжилттай болно уу гэхээс хэн нэгэн нь “араар тавих” юм бол үр дүн гарахгүй шүү гэж шийдсэн, ярьцгаасан. Хэн нэгэн нь ар хударгаар юм хийхгүй биз гэж хүртэл ярьж тохиролцсон. 
 
- ABU шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
- ABU Сочигоо дамжуулчих, дараа нь мөнгөө хэлэлцэе гэсэн саналаа МҮОНРТ-д дахин ирүүлсэн. Ингээд манайх бид Монголын пүүлийн ахлагч хэдий ч нэгэн гишүүн нь. Бид давуу эрх эдлэж шийдвэр гаргах боломжгүй, мөн өөр хэн нэгний хийж байгаа үйлдэлд хариуцлага хүлээх субьект биш бөгөөд олонхийн шийдвэрийг дагана. Монголын пүүлийн гаргасан шийдвэрийн хамтаар бид өөрийн байр суурийг ч илэрхийлсэн юм.
 
Ингээд нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш холбоо чимээгүй болсон бөгөөд ямар нэгэн хариу захидал ирүүлээгүй. Гэтэл олимпийн өмнөх өдрөөс TV5 албан ёсны онцгой эрхтэйгээр гээд сурталчилгаа явуулаад эхэлсэн. Бид “Арай үгүй байлгүй дээ” гэж бодсон. Телевизүүд хоорондоо ярьж эхэлсэн. Ярьж хэлж тохирсондоо биз дээ гэсэн. Бүгд л мэдээж хэлсэн ярьсандаа, гадаад мэдээгээ авдаг гэрээтэй гадаадын агентлагаасаа авна энэ тэр гээд ярьцгаасан. Манайх харин нэмэлт 20 минут гаргасан. Үүгээр Сочид байгаа мэдээллийн багийнхаа явуулсан мэдээллийг гаргана. Тэр ABU-гаас санал болгож байгаа үнэтэй сигналд ямар ч хамааралгүйгээр ажиллана гэцгээсэн. Бусад телевизүүд ч мөн адил гаргасан шийдвэрээ дагана, хохирсон ч гэлээ шийдвэр бол шийдвэр гэсэн байр сууриа илэрхийлсэн. 
 
-Уг нь шийдвэрийг санаачлагч нь TV5 байсан биз дээ?
- Тийм ээ, тэр хурлын бичлэг надад байгаа. Мэдээж яагаад үндэсний телевиз дамжуулахгүй байна вэ гэдэг асуудал үүснэ. Гэхдээ бид энэ талаарх мэдээллийг өгөх ёстой гэдгийг ойлгосон. Бидний гаргасан шийдвэр бол ирээдүйг харсан, Монгол Улсынхаа мөнгийг гадагш хамаагүй урсахаас сэргийлсэн, мөн мөнгөөр зодож эрх авдаг энэ тогтолцоог халах хамгийн анхны оролдлого байсан гэдгийг дахин хэлье. Энэ оролдлогыг эхлэн уриалагч нь TV5 байсан юм. Дамжуулахгүй гэдэг уриалгыг ч тэднийх эхлүүлсэн. Сочиг дамжуулах асуудал анхнаасаа их хэцүү байсан. Анхнаасаа төлбөр нь тодорхой биш байсан болохоор оны төсөвт суулгахад ямар ч баримжаа байгаагүй. Үүнийг улс орондоо үзэгчдэдээ, ард түмэндээ зөвөөр ойлгуулах хэрэгтэй юм байна.
 
-TV5 ямар нэгэн мэдээлэл өгөв үү?
-Бид нар өөр сигнал авсан гэж гүрийсэн. Гэтэл өнөөдрийн энэ нийтлэл дээр ABU-гаас авсан гэдэг нь тодорхой байна. Энэ бол ёс жудаггүй, хэтэрхий хувиа хичээсэн асуудал юм. Бид өчнөөн олимпийг дамжуулж ирсэн, дамжуулах ч болно. Гагцхүү телевизүүд нэгдэж ажиллая. Амиа боддог энэ байдлаа орхиё. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шүү дээ. Олимп гэдэг нэг удаа болоод өнгөрдөггүй, циклээр явдаг. Засгийн газар ч гэсэн энэ асуудалд оролцох цаг нь болсон. Бусад улс орон пүүлээрээ шийдвэрээ гаргаж, шийдвэрээ дагадаг. Манайхны бие биеэсээ давах гэж өрсөх гэж гаргадаг араншин өнөөдөр сая сая долларын үнийг хэлүүлэхэд хүргэлээ. Аль аль талаа бодсон ч энэ бол эргэж харах нэгдэх ёстой асуудал. Монголын пүүл цаашдаа байгаасай, нэгдэж ажиллаасай гэж бодож байна.
 
-Олимп эхэлснээс хойш Э.Дагиймаатай холбогдов уу?
-Үгүй. Бүх телевизүүд хурлын дараа Сочиг яаж дамжуулах талаар мэйл явуулсан. Э.Дагиймаа ч гэсэн “TV 5 телевиз нь үндэсний пүүлийн шийдвэрийг мөрдөх бөгөөд олимпийн наадмыг Денцү болон Aзийн телевизийн холбооноос авахгүй гэдгээ мэдэгдэж байна. Манай телевиз нь олон улсын олимпийн хорооны дарга Жаг Рогегийн нэрэмжит шагналтай бөгөөд олон улсын олимпийн хороо, Сочигийн олимпийг зохион байгуулах комисс, EURO телевизийн холбоотой олимпийн худалдаа ярьж байгаа юм. Хэрэв бүтвэл пүүлтэй хуваах асуудлыг бид хөндөнө. Одоогоор хариу албан ёсоор ирээгүй байна” гэсэн захиа явуулсан. Гэтэл одоо дамжуулж буй сигнал нь ABU-гийн бидэнд санал болгосон сигнал мөн.
 
Энэ байдлыг телевизүүдийн удирдлагууд TV5 телевизэд хэлээд ямар нэгэн тайлбар авах гэхээр одоо бүр илт доромжилж
“бидэнд алдаад байх зүйл алга, хийх зүйлээ л хийж байна. Бодвол Монгол ТВ боож үхэх гээд л байгаа биз. Хүн шиг байж сур. Тайлбараа ABU-гаасаа ав. Сарангэрэл нь байна уу, Дагиймаа нь байна уу бидний яаж хаанаас юу авах нь та нарт хамаагүй гэж дэндүү ёс зүйгүй авирлаж байна.
 
МҮОНРТ-ийн хувьд бол олон нийтийн статустай болоод ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өвлийн Турины, Ванкуверын, зуны Бээжингийн болон Лондоны зэрэг Олимпийн тоглолтуудыг улс орон даяар дамжуулж байсан түүхтэй. Бээжингийн зуны Олимпийн наадмаас эхлэн Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагууд хамтран, Монголын Пүүл гэсэн баг болж ажиллаж эхэлсэн. Үнэ ханшийг өсгөхгүй, гарсан зардлаа хуваалцаад төлнө гэдэг нь аль алиндаа харилцан ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй зүйл гэдгийг бид цаг үе, үйл ажиллагааныхаа туршлага зэргээс ойлгож байна.
 
Бид үзэгч, сонсогч түмнээ хүндлэн ямар арга хэмжээ, ямар наадмыг хэдээр авч байгааг, ямар хэмжээний ачааг үүрэн ажиллаж байгааг зарладаггүй. Өргөн нэвтрүүлгийн байгууллагын үүрэг учраас бүх телевизүүд өөр өөрийн чадлынхаа хэмжээгээр ард түмэндээ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг эрмэлзэн ажилладаг. Энэ бол хүнд ажил. Мөн энэ цаг үед бид хувийнх  байна уу, хувьсгалынх ч байна уу хамаагүй хамтдаа ажиллаж байж амжилтад хүрэх юм. Ингэж нэгдэх нь зөвхөн телевизүүдэд бус үзэгчид, ард түмэнд улмаар Монгол Улсын эдийн засагт  л ашигтай.           
 
-Үндэсний пүүл одоо ямар байр суурьтай байна вэ?
-TV 5 Coчи 2014-ийг өөр шугамаар авч байгаагаа батална уу гэсэн хүсэлт гаргаад байна. Эднийх дамжуулна гэдгээ эртнээс бэлдсэн нь харагдаж байгаа. Тайз спонсор гээд л бүх зүйл нь эртнээс бэлдсэн нь илт. Тэгэхээр үндэсний пүүлийн өмнө TV5 тайлбар өгөх хэрэгтэй. Бүгдийг нь уриалж болиулчихаад дараа нь дангаараа орж ирдэг. Энэ бол ёс зүйд нийцэхгүй асуудал. Ер нь бол манайхны бие биеэсээ өрсөх гэдэг алхам олимпийн үнийг дийлэхгүйд хүргэсэн шүү дээ.
 
Улс орныхоо эдийн засгийн чадавхийг бодсон ч тэр, ер нь санасан дүнгээ Монгол Улсад тулгадаг тэр байдлыг хазаарлах, цаашид 2018, 2020 оны Олимпийг дамжуулахын тулд үүнийг эсэргүүцэх хэрэгтэй байсан бидний хамтдаа гаргасан шийдвэрийн үндэс гэдгийг дахин хэлье.
 
-Ярилцсанд баярлалаа.
Нийтэлсэн: Б.Баярт

Б.Лхагвасүрэн: Манайхны бие биеэсээ өрсөх гэдэг алхам олимпийн үнийг дийлэхгүйд хүргэсэн...   
Үзсэн: 9569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
197.210.248.xxx [197.210.248.xxx] 2014-02-25 05:45
У зээлийн зээлдүүлэгчдийн өмнө scammed байна, та ямар ч итгэл найдвар харагдах Бурхантай хамт хувьд амьдралд нь ямар нэг зүйл болж, бүх зүйл боломжтой юм LOPE ямар ч цаашид түүний цаг нь байна гэж бодож байсан. би 3% @ та нар хийх ёстой бүх бидэнд и-мэйл нь бага хүүтэй зээлийг өгөх, би та бидний бүх хүч чадал, харин Бурханы хүчээр маш сайн байх болно амлаж .... Би таны захидлыг хүлээж байхад та нар намайг @ lapomicrofinancebanklimited014@gmail.com төлөө аз жаргалтай байж хүрч чадна жил байдаг адислах хэвээр ачаар
197.210.248.xxx [197.210.248.xxx] 2014-02-25 05:44
У зээлийн зээлдүүлэгчдийн өмнө scammed байна, та ямар ч итгэл найдвар харагдах Бурхантай хамт хувьд амьдралд нь ямар нэг зүйл болж, бүх зүйл боломжтой юм LOPE ямар ч цаашид түүний цаг нь байна гэж бодож байсан. би 3% @ та нар хийх ёстой бүх бидэнд и-мэйл нь бага хүүтэй зээлийг өгөх, би та бидний бүх хүч чадал, харин Бурханы хүчээр маш сайн байх болно амлаж .... Би таны захидлыг хүлээж байхад та нар намайг @ lapomicrofinancebanklimited014@gmail.com төлөө аз жаргалтай байж хүрч чадна жил байдаг адислах хэвээр ачаар
197.210.248.xxx [197.210.248.xxx] 2014-02-25 05:42
У зээлийн зээлдүүлэгчдийн өмнө scammed байна, та ямар ч итгэл найдвар харагдах Бурхантай хамт хувьд амьдралд нь ямар нэг зүйл болж, бүх зүйл боломжтой юм LOPE ямар ч цаашид түүний цаг нь байна гэж бодож байсан. би 3% @ та нар хийх ёстой бүх бидэнд и-мэйл нь бага хүүтэй зээлийг өгөх, би та бидний бүх хүч чадал, харин Бурханы хүчээр маш сайн байх болно амлаж .... Би таны захидлыг хүлээж байхад та нар намайг @ lapomicrofinancebanklimited014@gmail.com төлөө аз жаргалтай байж хүрч чадна жил байдаг адислах хэвээр ачаар
197.210.248.xxx [197.210.248.xxx] 2014-02-25 05:42
У зээлийн зээлдүүлэгчдийн өмнө scammed байна, та ямар ч итгэл найдвар харагдах Бурхантай хамт хувьд амьдралд нь ямар нэг зүйл болж, бүх зүйл боломжтой юм LOPE ямар ч цаашид түүний цаг нь байна гэж бодож байсан. би 3% @ та нар хийх ёстой бүх бидэнд и-мэйл нь бага хүүтэй зээлийг өгөх, би та бидний бүх хүч чадал, харин Бурханы хүчээр маш сайн байх болно амлаж .... Би таны захидлыг хүлээж байхад та нар намайг @ lapomicrofinancebanklimited014@gmail.com төлөө аз жаргалтай байж хүрч чадна жил байдаг адислах хэвээр ачаар
197.210.248.xxx [197.210.248.xxx] 2014-02-25 05:41
У зээлийн зээлдүүлэгчдийн өмнө scammed байна, та ямар ч итгэл найдвар харагдах Бурхантай хамт хувьд амьдралд нь ямар нэг зүйл болж, бүх зүйл боломжтой юм LOPE ямар ч цаашид түүний цаг нь байна гэж бодож байсан. би 3% @ та нар хийх ёстой бүх бидэнд и-мэйл нь бага хүүтэй зээлийг өгөх, би та бидний бүх хүч чадал, харин Бурханы хүчээр маш сайн байх болно амлаж .... Би таны захидлыг хүлээж байхад та нар намайг @ lapomicrofinancebanklimited014@gmail.com төлөө аз жаргалтай байж хүрч чадна жил байдаг адислах хэвээр ачаар
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-16 12:56
ТВ 5 улсаа ирээдуйгээ бодож ажил явуулах хэрэгтэй. Тунгалаг Тамирын Тугжилдсэн байна. Хол явахгуй шуу
202.170.82.xxx [202.170.82.xxx] 2014-02-13 19:23
Хамтарч санаа нийлэхгүй бол бид өөрсдөө л хохироод үлдэнэ. Гадагшаа бага урсгах боломжтой байсан валютыг их болгож гаргасан нөхдүүдэд валютын нөөцийн хомсдолыг бий болгоход нөлөөлсөн гэдэг хариуцлага тооцож болохгүй юм байх даа.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-02-13 11:22
Монголчуудын атаархуу зан гэж
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-02-13 08:39
ТВ5 тийм баян тв үү. МАН-ын мөнгөөр тоглосон хэдэн юмнууд байдгийм биш үү....
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-02-13 08:27
TV-5 ЭРХ АВААГҮЙ БОЛ ЮУ Ч ҮГҮЙ ҮЛДЭХ БАЙСАН БИЗ. МӨНГӨӨ ТӨЛӨӨД АВСАН БАЙХАД ЮУН ШАЛЧИГНУУР ЮМ. ИНЭЭД ХҮРЭВ -MNB
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-02-13 07:09
Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт хандаач... Хэдийгээр энд өрсөлдөөн байгаа ч шудага бус, хууран мэхэлсэн байдал илт харагдаж байна. Сочигийн олимп дээр МҮОНТ өөрөө ч бас маш хариуцлаггүй хандсанаа хүлээх л хэрэгтэй. Гэвч гэрээ хэлцэл, тохиролцоондоо хүрээгүй нөхцөлд хууран мэхлэлт, залилан гэж үздэгийг толгойтой бүхэн мэдэх биз...
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2014-02-12 22:40
БИ Ч МҮОНТ-Д ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ Л ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ АСУУДАЛ ДЭЭР БОЛ TV5 АРАЙ Ч БОЛОХГҮЙ. САЛБАРЫН ХУВЬД ЖУДАГ, МОНГОЛЫН ХУВЬД ВАЛЮТ ГЭЖ ЗҮЙЛД БИД ХАЙРТАЙ Л БАЙХ ЁСТОЙГ
124.182.164.xxx [124.182.164.xxx] 2014-02-12 22:17
TER DAGIIMAA GEDEG TENEG AVGAI, HAMTRAN TOGLOGCH BAINA GEDGIIG OILGODOGGUI,HERIIN CHONOTOI NIILSEN GERIIN NOHOITOI ADILHAN YM BNA.
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-02-12 22:08
yeee undesnii tv boli boli. mya ym be yasan. Ulsiin statustai ym baij huwiin neg tv-d aluuldag
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-02-12 22:07
Archaagui dee aldtsan ym bna shd. Damjuulahgui geheer n taiwshirdag genee MYONT. Tegwel yah gej sar bgon mungu huraadag ym ta nar. Ard tumen tatwaraasaa mungu uguhgui bol olon niitiin tv gants ch sar tesehgui dampuurah ym bn l daa
Ankhbold Khaltar [203.194.115.xxx] 2014-02-12 21:08
tv5 bolio boli. alaltsdiin bnaldaa ed nar
1.11.75.xxx [1.11.75.xxx] 2014-02-12 19:59
dagiimaa tegnee mongol ylc opchin ved olimf vzej chadaxgvi vnxeep myy bna bid tep cxan yamiig vzmeep bna shvv dee ichimeep yam tep dagiimaa ifeept gapxaap[ ya yapiad bgaa ni medegdedgvi xel yapia caitai tod xellegtei xvn ifeeot gapgaj bgaa chee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 19:32
Yaijgar Dagiimaa tegnee tegne, araar tavihdaa sain sh dee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-02-12 19:02
ТА НАР ӨӨРСДӨӨ ХАРИН ТАМЫН ТОГООНЫХОН БАЙНА. ҮХСЭН БААСААРАА ҮНДЭСНИЙ ГАНЦ ТЕЛЕВИЗ, АРЧААГҮЙДЭЭ ДАМЖУУЛАХ ЭРХ ОЛЖ АВЧ ЧАДААГҮЙ Л ЮМ БАЙНА ШД, ТВ 5 -ЫГ МУУЛАХ ШАЛТГААН АЛГА. МАНАЙХАН ТЭГЭЭД ӨДИЙД САРД БАГАДАА 30,000 ТӨГРӨГ ТӨЛДӨГ КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗЭЭРЭЭ Ч ГАДААД Ч ҮГҮЙ ДОТООД Ч ҮГҮЙ ОЛИМПООС ХОЛ ТАСАРХАЙ ҮХЭРДЭЭД ЯВЖ БАЙХ БАЙСАН ЮМ БАЙНА Л ДАА.
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-02-12 18:43
uyn surtei um. yamar turiin mungu luibardaj gazar shoroo uhaj eh ornoo hudaldchisan bish bitgii soliorood bai.
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-02-12 18:38
zaa uahav dee. ard tumendee olimp uzuuleh gej hicheesen l baina. tegelee gej gemt hereg hiichihsen um uu. uundaa ingej bie bieniihee uliig shagaav. bolj uz. olimp yamar gants boloh bish. TV5 harin ch hicheesen baina.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 18:37
Uneheer ene TV5 bolie. Za damjuulj shuud yzuulj baij yadaj neelteer eronhiilogchoo bayar hurgej baigaa agshing uzuuleegyi. Orosiin neelt l uzlee. Dagiimaa gej yamar muu yaria hooreitei yum. Yasan ih budliu yum. Onovchgyi yum yariad l baahan dunduur ni GP batarei surtchilaad yadaj olimpiin neelt ug ene ter orchuulj baisnaa tag bolood l mongol orchuulgagyi tegeed l oor yum yariad l yostoi uur hursen . INGEJ YUM UZUULJ BAISNAAS YADAJ OROSOOSOO SHUUD HUULAAD TAVISAN YADAJ AMAR BLAA.Setguulch bj ug hel yariagaa duugaa uneheer zasmaar yum. odoo TV 5 uzeh geheer ter duu sonsohoor shuud suvag solidag . Evtei bai l daa. Mongolchuud bid ene olimpiig uzeh gej ih huleesen. MONGOliin tamirchid eronhiilogchoo harah ih husel bailaa. daanch ter TV 5 damjuulj chadaagyi. GOMDOLTOI BNA
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2014-02-12 18:10
YAG L TAMIIN TOGOONII VLGER SHIG L TV5 MYYXAI L BNA DAA
182.160.44.xxx [182.160.44.xxx] 2014-02-12 17:59
gehdee dariimaa gegch yamr geree heleltseer meddeggui gar ve, teguul yah gej ter hural deer bolie gej helsen um be, shudarga baij , shudarga ursulduhgui yasan um be, bid damjuulah bolno munguur zodood, ene bol zah zeeliin ursulddun gej heleh ni yasan um be , shal ovilgogui, buurgui avgaiu uy ugui uy
202.170.69.xxx [202.170.69.xxx] 2014-02-12 17:11
Ene TV5 damjuulah gej gurildaj bnaa bas hogiin
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-02-12 17:05
undesnii televiz chin ail bolgonoos hucheer mungu huraadag bizdee. bidnii munguur hudaldaj avaad uzuuleh chin yasan um.
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-02-12 17:03
er n tegeed neg negteigee adilhan umiig televiz bolgonoor damjuulaad baih shaardlaggui. ariljaanii televiz bol tsever ursulduun shuu dee tiim baitlaa neg negnee muu heleed hov ch um shig um yariaad yah bee dee.
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-02-12 17:01
Бид өрсөлдөөнт зах зээлд амьдарч байна
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-02-12 17:00
Унасан хүнд шалтаг мундахгүй.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 16:49
dagiimaa neeltiig bol gutaasan daa. ooriin her hemjeeg mederch suraach e.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 16:48
dagiimaa helnii bolovsroloo deeshluuleed daraa ni tailbar hiimeer yum daa. ooriinhoo chadvar chansaag medej baij efirt garmaar yum da. arai hel us saitai hun oldmoor l yum daa, uneheer chadvargui, bolhi bna lee.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-02-12 16:16
үнэндээ TV5 дамжуулж чадахгүй лбайгаа шүү дээ. хэдхэн минут үзэхэд нүд өвдөөд анивчаад л эхэлж байгаа шүү дээ. Тайлбар нь ч гэж ганц цаныг тайлбарлаж байгаа ОУ-ын спортын мастер эмэгтэйг эс тооцвол шүү дээ
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-02-12 15:44
Үндэсний ТВ ямарч тохиолдолд дамжуулж чадахгүй. Хэдэн архичид л байдаг шдээ. Урдах ажлаа ч сайн хийж чадахгүй бж. Хол очиж хуц
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2014-02-12 15:34
Ene omoorood baigaa novshnuud adilhan amia bodson berteghchinguud l bna. Bodvol Sarangerel, Daigiima 2 baigaa biz. Televizuud negdej erhee avaad temtseenuudiig huvaagaad nevtruulsen bol uzegch bid olon torliin temsteenuudiig shuud eh hel deeree uzchih bailaa
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-02-12 14:08
ингэж олон тэрбумаар үздэг юм бол олимпыг заавал шууд дамжуулж үзүүлэх хэрэг байна уу сэтгүүлчид оператороо явуулаад сайхан нэвтрүүлэг бэлдэж ирээд дараа нь монтажлаад гаргаж болдоггүй юм уу улс орон даяар хэмнэлт хийх хэрэгтэй байна үргүй зардалыг бууруулж ийм шийдвэр гаргавал ард түэн ойлгоно ш дээ
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2014-02-12 13:57
teneg dagiimaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 13:42
TV5-ийн тэр тайлбарлагч нар нь хүний нэр нэр ч зөв дуудлагаар хэлж чадахгүй маш болхи юм аа өмнөөс нь ичиж байна. Бас оросын алдартай зарим хүний нэрийг шал өөрөөр хэлээд байн юм
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 13:36
ажлаа олигтойхон хийж чадахгүй байж чадаж байгаадаа атаархаад олон юм битгий чалчигнаад байгаарай чи.айл болгоноос асар их мөнгө автоматаар хураадаг биз дээ танайх.
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2014-02-12 12:38
Undesnii telviz bi lav uzdegu heterhii huuchinsag shiniig erelhiilsen zuil bhq
202.179.6.xxx [202.179.6.xxx] 2014-02-12 12:24
Ii, bertgechin; hugiin baij bolohgue. Arai l dendenee. Busadtaigaa suugaad nuur nuuree harj baigaad shiidver gargachih zurhgui, Uvliin Olymp gantshan udaa bolj baigaa yum shig iim bogino seteghuitei archaagui yumaa. Manai Mongolchuud alivaa yumandeer es judagtai baij surmaar yum daa. Dandaa biy biyniihee araas hutgalah yum hiih yum durakuud...
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2014-02-12 12:15
ТВ5-ыг үзэж бга хүн бгам уу?
180.235.171.xxx [180.235.171.xxx] 2014-02-12 12:12
Танайх чадаагүй байж ингэж дамжуулж байгаа нэгнээ өөлж гоншигноод байх хэрэггүй шдээ. Арилжааны телевиз, ABU ч бас дамжуулах эрх зарж байна, энэ бүгд бизнес. Бизнес өрсөлдөөнгүйгээр хэзээ ч урагшлахгүй. Та нар ард түмний мөнга зөндөө авчихаад ганц олимп дамжээлж чадахгүй байж олон юм ярих хэрэггүйм бишүү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 11:58
Tever orsoldoon shdee. TV5 hichneen olon olimp sportiin toglolt damjuullaa daa. Undesnii tv chini TV5 iin daraa l olimp damjuulj ehelsen shdee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-02-12 09:54
nugo Baynaa avargiin am mekh shig yum boljee

Бидэнтэй нэгдээрэй