Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх 129 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан ХААГ-ын цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, компаниудад цахим худалдан авах ажиллагааны системд хэрхэн бүртгүүлж оролцох болон цахим худалдан авах ажиллагааны давуу тал, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийж, аж ахуйн нэгжийн төлөөллийн сонирхсон асуултанд хариу өглөө.
Он гарснаас хойш ХААГ-т 90 гаруй аж ахуйн нэгж цахим худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн байна.
ХААГ-аас 2014 онд зохион байгуулах төсөл арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд мягмар, пүрэв гарагт энэ талаар сургалт явуулж байхаар болжээ.
Төсөл арга хэмжээг 100 хувь цахимаар явуулна | ||
Үзсэн: 1712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.