Шууд Chart

Японы засгийн газар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг дэмжихээ мэдэгдлээ

2014-02-12 09:37:37

Монгол инженерийг  технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг  Япон улсад  бэлдэхээр  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэх болсон.  
 
Тэгвэл Японы засгийн газраас инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгох болсноо албан ёсоор зөвшөөрсөн хариу ирүүлжээ.   
Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус, бэлтгэл, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байгаа юм.   
 
Өөрөөр хэлбэл 2023 оны гуравдугаар сар хүртэл  үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их дээд сургуулиуд  харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай юм.
Нийтэлсэн: Б.Баярт

Японы засгийн газар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг дэмжихээ мэдэгдлээ   
Үзсэн: 2043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй