![](/uploads/201402/news/thumb/fc3de5ec28b0c6b1684f11558120043a_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 12-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Цахилгааны үнэ нэмэгдэх үү”, “”Шилэн данс”-ыг шинжихүй”, “Хавтгай тэмээ дайжиж, харийн нутаг руу одож байна” зэрэг нийтлэл мэдээ болон “Идэр” дээд сургуулийн захирал Д.Зоригтын “Ардчилал бол бурхны хишиг, бэлэн жор биш юм байна” гэсэн ярилцлагыг онцолж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ”, “Төрийн банк” зэрэг нийтлэл болон УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Эрх баригч байх үедээ алдсан алдаагаа засч эхэлсэн”, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн “Нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн”, ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн “АТМ-ээр бэлэн мөнгө авахад шимтгэл авдаг асуудлыг удахгүй шийдвэрлэнэ” зэрэг ярилцлагууд оржээ.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Ерөнхий сайдын “хоёр, хоёрхон”-ы ялгаа буюу еэвэн хуваах зарчим”, “Ерөнхий сайдын асуудлаар ХЭҮК-т ханджээ”, “С.Оюун сайдыг “ичээ”-нээс нь гаргая”, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Цолмонгийн “Иргэд хурууны хээгээр 15 секундын дотор хил нэвтрэх боломжтой” зэрэг сурвалжлага болон мэдээллүүдийг онцлов.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн “Шүлхийн голомтыг устгахгүй бол дараа жил дахиад л гарна” нэртэй сурвалжлага болон Млнглд Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын “Энэ жилдээ багтаан дахин “Самурай” бонд гаргах боломжтой”, Монголд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Э.Алтаншагайгийн “Өмч хувьчлалын эрхийн бичиг өнөөдөр ч хүчинтэй” ярилцлагыг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Баярсайханы “Шинэчлэлийн Засгийн газарт эхлүүлсэн томоохон төсөл алга”, “Буянт-Ухаа” цогцолборын өртөг өндөр байна”, ““Bloomberg”-ын мэдээлэл анхаарал татаж байна”, “Ж.Батзандан гишүүнийг АТГ-ын даргаар томильё” зэрэг мэдээ болон нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-оос “Улаан номд орсон амьтныг Улаанбаатарт ачаад явж байна”, “ИНЕГ-аар тоглосон С.Буяндалайгийн суудалд С.Энх-Амгалан тухлах бололтой” гэсэн сурвалжлагууд болон ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга, хурандаа Д.Намсрайгийн “Шүлхий Хятадаас орж ирээгүй гэх баталгаагүй” нэртэй ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.