
Жюү жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод энэ сарын 20-26-нд болно.
11 дэх удаагийн ДАШТ-д оролцох Монголын багийг үдэх арга хэмжээ өчигдөр МҮОХ-ны байранд боллоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд 2018 оны ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчдаас гадна насанд хүрэгчдийн ангилалд өндөр амжилт үзүүлсэн тамирчид багтжээ. Энэ удаагийн өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн мастерс ангилалд оролцох тамирчин багтсан бөгөөд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотыг зорьж байна.
Абу Даби хотын Мубадал Аренад зохион байгуулагдах жюү жицүгийн ДАШТ-д 100 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгчээ. Арабын Нэгдсэн Эмират улс жюү жицүгийн спортыг өндөр түвшинд хөгжүүлж ирсэн бөгөөд жил бүр томоохон фестиваль зохион байгуулдаг байна. Энэ жилийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 27-нд болохоор төлөвлөгджээ.
2018 онд Монголын жюү жицүгийн баг тамирчид олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж, нийтдээ 199 медаль авсан байна. Тэдний дунд өсвөрийн 27 тамирчин ДАШТ-ээс бүгд медальтай ирсэн бахдам амжилт үзүүлжээ.
Жюү жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.