Шууд Chart

Өнөөдөр хуульчид тангараг өргөнө

2014-02-12 10:57:24

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн өнгөрсөн сард гаргасан тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийг улс орон даяар дагаж мөрдсөн өдрөөр зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах газар, хугацааг  товлосон байна.

Тангараг өргөх ёслол Улаанбаатар хот болон аймаг орон нутгуудад нэгэн зэрэг болно. Нийслэлийн хуульчид Төрийн ордны Их танхимд 11:40-12:40 цагийн хооронд, Нийслэлийн Соёлын төв өргөөнд 13:00-15:00 цагийн хооронд  тангараг өргөх бол орон нутгийн хуульчдын тангараг өргөх ёслол сум дундын шүүхийн байрнуудад 11:40-12:40 цагийн хооронд болох аж.
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнөөдөр хуульчид тангараг өргөнө  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй