
Хэд хоногийн өмнө “Rolls Royce Cullinan” маркийн авто машины 2019 оны шинэхэн загвар Монголд явж байгаа талаар сошиалаар давалгаалж, хүн бүрийн нүдийг хужирлаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ.
Монголчууд маань ийн гайхах нь аргагүй. Саяхан нээлтээ хийсэн 2019 оны “Ролл Ройс” авто машин Монголд давхиж явах чинээ хэн санах билээ дээ. Тус авто машины гурав дахь захиалагч нь Монгол хүн байсан бөгөөд тэрхүү захиалсан авто машин нь өдгөө Улаанбаатар хотын гудамжийг чимэн давхиж яваа нь энэ.
Анхны захиалагч нь дэлхийн супер од Кристиано Роналда, хоёр дахь нь Японы тэрбумтан бизнесмен Шими Казакава байсан бол гурав дахь нь тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа Монгол Улсын гавьяат тамирчин С.Төгсцогт байжээ.
“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэгчлэн С.Төгсцогт өөрийг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, авто машинд хоббитой “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд ахынхаа ач тусыг санан энэ сайхан төмөр хүлгийг бэлэглэн хариу барьжээ.
Бэлгэнд ирсэн адууг шүдэлдэггүй гэдэг болохоор уг машины үнийг энд дурдах илүүц болов уу. Ямартай ч хамгийн, хамгийн тодотголоо алдахгүй гээд л ойлгож болно.
Монгол Улсын гавьяат тамирчин С.Төгсцогт хуурай ахдаа “Rolls Royce Cullinan” маркийн авто машин бэлэглэжээ | ||
Үзсэн: 18303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.