Шууд Chart

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн сургалт эхэллээ

2014-02-12 11:29:28

Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
Уг ажлын хүрээнд сургалтад хамрагдаж, ажилд орох хүсэлтэй нийслэлийн 5217, орон нутгийн 5100 иргэн нэгдүгээр  сарын 06-29-нийг дуустал Хөдөлмөрийн төв бирж, харьяа дүүргийхээ Хөдөлмөрийн хэлтсүүд дээр бүртгүүлж, ажил олгогчдоос нийслэлийн 4126, орон нутгийн 3800 ажлын байрны захиалга ирсэн байна. Улмаар ажил олгогчид ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод 2088, орон нутагт 3600 ажил хайгчтай гэрээ байгуулан, хоёрдугаар сарын 10-аас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа эхлэхээр болжээ.

Хөтөлбөрт хамрагдагчид Улаанбаатар хотод 26, хөдөө орон нутагт 31 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад нийт 53 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд онолын мэдлэг заалгаж, үлдсэн гурван сард ажлын байран дээр үйлдвэрлэлийн дадлага хийх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн сургалт эхэллээ   
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй