
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ.
Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Монгол Улсаас 18 хүчирхэг ширэн бээлийтэн оролцож байгаа юм.
Гэвч тэмцээний эхний өдөр манай гурван тамирчин буюу эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энхмандах, эрэгтэйүчүүдийн 69 кг жинд Г.Баярхүү, эмэгтэйчүүдийн 57 кг жинд Ази тивийн аварга Т.Болортуул тус тус тулалдан ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаад байна.
Харин өнөөдөр манай дараах тамирчид тулалдах хуваарьтай байна.
- Эрэгтэйчүүдийн -49кг жинд Д.Мөнх-Эрдэнэ Индонезийн боксчин Квангу Лангутай тулалдана.
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар Тажикстаны Сомон Хабибовтой тулалдана.
- Эрэгтэйчүүдийн -56кг жинд Х.Энх-Амар Ардчилсан Солонгосын Жо Хё Намтай тулалдана.
- Эрэгтэйчүүдийн -64кг жинд Б.Чинзориг Киргизстаны Камчибеков Бектэй тулалдана.
- Эрэгтэйчүүдийн -75кг жинд Д.Давааням БНСУ-ын Ким Жинжеатай тулалдана.
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Мөнгөнсаран Индензийн Эндан Эндантай тулалдана.
Өнөөдрийн тэмцээн Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх хуваарьтай байна. Оноолтыг дараах зургаас харна уу.






Э.Цэндбаатар тэргүүтэй манай улсын зургаан боксчин яг одоо рингэнд гарах гэж байна | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.